• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян 1+6-гийн дугуй ширээний уулзалтад оролцлоо

CRI       (GMT+08:00) 2016-07-22 15:34:11

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-нд Бээжин хотноо Дэлхийн банкны захирал Ким Жим Юун, ОУВС-гийн захирал Кристине Лагарде, ДХБ-ын ерөнхий захирал Роберто Азеведо, Олон улсын үйлдвэрчний байгууллагын ерөнхий захирал Гуи Рудер, Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын нарийн бичгийн дарга Ангел Гурриа, банк санхүүг тогтворжуулах зөвлөлийн дарга Марк Карней нартай хамт 1+6-гийн дугуй ширээний уулзалтад оролцлоо.

Хуралд, сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн сэтгэлт тааруухан, уналтын эрсдэл, тогтворгүй хүчин зүйлд нүүрлэж байна. Олон улсын эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх нь улам чухал болж байна. Хятад улс энэ онд Их 20-ийн дарга орон болсон тохиолоор шинийг зохион бүтээх зэрэг эдийн засгийн өсөлтийн шинэ цэг байгуулж, бүтцийн өөрчлөлт, ялангуяа хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байгуулалтыг ахиулж, банк санхүүгийн өөрчлөлтийг хэрэгжүүлэн, худалдааны өсөлтийг ахиулан, өндөр чанар бүхий улам олон ажлын байраар хангаж, 2030 оны тогтвортой хөгжлийг хөтөлбөрийг хэрэгжүүлэн, дэлхийн чанартай бусад сорилтыг зохицуулан, дэлхийн эдийн засгийн эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг ахиулах болно гэжээ.

Хурлаар, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн худалдааны байгууллага, Олон Улсын Үйлдвэрчний байгууллага, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн байгууллага, Банк Санхүүг тогтворжуулах байгууллагатай холбогдох салбарт бодлогын ойлголцол, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Хятад улс хуралд оролцсон болон улсын байгууллагатай олон салбарт нийтлэг ойлголттой боллоо. Хятадын засгийн газар Олон Улсын Үйлдвэрчний байгууллага зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, багтаамжтай өсөлтийг биелүүлж, хүн бүр нэр төртэй хөдөлмөр эрхлэхэд улам их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Хятад улс дарга орон болсны хувьд Их 20-ийн 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ахиулж, Африк тив болон хөгжлөөр хамгийн тааруу орнуудын аж үйлдвэржилтийг ахиулахыг санаачлан дэмжиж, хөгжиж буй орнуудад туслан багтаамжтай өсөлтийг нэмэгдүүлж байгааг сайшаан дэмжиж байна. Дэлхийн эдийн засгийн хөгжлийг байдалд чиглүүлэн олон улсын эдийн засгийн хуулийн засаглалын системийг тасралтгүй боловсронгуй болгон шинэчилж, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогц, хөгжиж буй орнуудын үг хэлэх эрх, төлөөлөх чанарыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хятад улс үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна гэжээ.

 /Баатар орчуулав/
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе