|
|
||
Өнгөрсөн 6-р сарын сүүлчээр, аадар бороо үргэлжлэн орж, Хятадын ихэнх нутаг үерийн гамшигт өртсөн. 7-р сарын 22-нд Цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажлын хэлтэс санаачлан, үертэй тэмцсэн цэрэг армийн баатарлаг үйлсийг харуулсан "Чамтайгаа дахиад уулзлаа" дууг залуу дуучин Юй Кэвэй дуулж, амилуулаад байна. Тус дууны үгийг Жюнь Юн, аяыг алдартай хөгжмийн зохиолч Хү Шюйдүн хийжээ.
Үерийн гамшиг ард иргэдийн амь нас эд хөрөнгөнд аюул учруулсан хүнд хэцүү үед чөлөөлөх цэрэг, зэвсэгт цагдаагийн цэрэг офицер тушаал авч, "Үерийг хашиж унасан ч ард иргэдээ хамгаалах" шийдвэр зоригийг өвөрлөн, цус махаараа гай гамшгаас сэргийлэх "ган болдын цагаан хэрэм"-ийг байгуулсан байна. Тэдний сэтгэл догдлуулам үйлсийг магтан дуулсан үг яриа, дуу шүлгүүд интернет, вичатаар дэлгэрч байлаа. Цэргийн төв зөвлөлийн холбогдох байгууллагаас эдгээрийг цуглуулж, олны саналыг тусган тус дууг зохион бүтээх анхны санаачлагыг гаргасан юм байна.
"Чамтайгаа дахиад уулзлаа" дуу нь уянгалаг намуухан аялгуутай бөгөөд цэрэг офицеруудад баярлан талархаж, тэднийг хүндэтгэн биширсэн ард иргэдийн сэтгэлийг өгүүлсэн байна. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |