• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 "нэг бүс нэг зам" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-07-26 17:12:59
2016 "нэг бүс нэг зам" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум 26-нд Бээжинд боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захиа илгээж форумд баяр хүргэж форумд оролцож байгаа олон орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин баярын захиандаа тэмдэглэхдээ, торгоны зам бол олон орны ард түмний хамтын эд баялаг мөн. Хятад улс торгоны замын зориг санааг бадруулж, "нэг бүс нэг зам" санаачилга дэвшүүлсэн хамтаар зөвшилцөж, хамтаар байгуулан, хамтаар эдлэх зарчмын дагуу бодлогын хэлхээ холбоог ахиулж, дэд бүтцээр харилцан холбож, худалдааг саадгүй болгон, хөрөнгө мөнгө хуримтлуулан, ардын сэтгэлийг холбосноор зам дагуу орнууд өргөнөөр хүлээн зөвшөөрсөн байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс зам дагуу орнуудтай "нэг бүс нэг зам"-ын харилцан ашигтай хамтын ажиллагааны сүлжээг байгуулан, шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны загварыг хамтаар бий болгож, олон ургалч хамтын ажиллагааны тавцанг байгуулан, гол чухал салбар дахь төслийг ахиулж, "ногоон торгоны зам" , "эрүүл торгон зам", "ухаалаг торгоны зам", "энх тайванч торгоны зам" байгуулан зам дагуу орнууд болон ард түмэнд буян эдлүүлэх болно гэжээ.

Уг форумыг Рэнь Мин Рибао сонин зохион байгуулж, "амь насны хамтын цогц, хамтын ажиллагааны шинэ байдал" уриан дор болж байна. 101 улс орны 212 хэвлэл мэдээллийн байгууллага оролцож байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе