• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ган болдын салбарын хэт их үйлдвэрлэлийг хорогдуулав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-07-26 17:16:45
Хятадын үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны албан тушаалтан 25-нд буюу өчигдөр Бээжин хотноо "оны эхний хагаст Хятад улс ган болдын салбарт 130 сая тонн илүү аж үйлдвэрлэлийг багасгаж, оны зорилтын 30 хувийг биелүүллээ. Оны сүүлч ээр ажлын үүргээ хуваарилах, бодлогыг үр ашигтай байлгахад чиглүүлэн ган болдын хэт үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн багасгана.

Оны эхний хагаст бүх Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас давж, аж үйлдвэрийн хэмжээ 6 хувиар өсөв. Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Фэн Фей, оны эхний хагаст аж үйлдвэрийн өсөлт 6 хувьд хүрсэн нь урьдчилсан таамаглалтай үндсэндээ нийцэж байна. "Аажмаар сэргэх явц тогтвортой болсон ч энэ байдлаар урагшлах явцад мөн сорилт тулгарч байна" гэв.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятадын ган болдын салбарын ерөнхий зорилт нь 5 жилийн хугацаанд 14 сая тонны хэт их үйлдвэрлэлийг бууруулах бол энэ онд 450 сая тонноор хорогдуулахаас өдгөө 30 хувийг биелүүлээд байна. Эхний бүртгэлийн дүнгээр, энэ оны эхний хагаст ган болдын хэт үйлдвэрлэлийг хорогдуулах хэмжээ 130 сая тоннд хүрнэ. Фэн Фей, ган болдын салбарын хэт үйлдвэрлэлийг бууруулах оны эхний хагас жилийн үүрэг нь ажлын байрлуулалт болно, оны сүүлийн хагасаас хэрэгжүүлэх эрч хүчээ ихэсгэнэ. Үүргээ хуваарилж, бодлого хэрэгжүүлэхээс бодитой хорогдуулах шатанд шилжинэ. Бид хэт их үйлдвэрлэлийг бууруулах зорилтыг биелүүлэхэд итгэл төгс байна гэв.

"Дараагийн алхамд хариуцлагаа ухамсарлаж сахилга баттай ажиллахыг шат бүрийн захиргаанд даалгахыг мужуудын захиргаанд шаардахын зэрэгцээ, үүрэг ролийг аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн анхан шатанд хүртэл хэрэгжүүлнэ. Түүнчлэн хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчийг шигшиж, хууль бус бүтээн байгуулалтын төслүүдийг устгах болон хуулийн хэрэгжилтийн ажлыг эрчимжүүлж, шинээр нэмэгдэх үйлдвэрлэлийн хүчний хэмжээг чанд хязгаарлаж, хасахын хажуугаар нэмэгдэхийг хориглон, орон нутгууд ямар ч шалтгаанаар болд төмрийн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэхийг хориглоно."

Фэн Фэй цааш нь хэлэхдээ, үйлдвэрлэлийн хүчнийг хорогдуулах нь хэрэг дээрээ аж үйлдвэрийн бүтцийн тохируулга болон өсөлтийн харилцааг тэнцвэржүүлэх байгаа болохоор түүний хамгийн гол зөрчил нь тогтмол асуудал бус, харин бүтцийн асуудал болох юм" гэжээ.

"Бүтцийн чанартай асуудлыг зохицуулахгүй бол аж үйлдвэрийн тогтвортой өсөлт, эрүүл хөгжлийг биелүүлж чадахгүй. Тиймээс эрхбиш шийдвэр зориг гаргаж үйлдвэрлэлийн хүчнийг хорогдуулах хэрэгтэй. Ерөнхийд нь авч үзвэл зарим нутгууд үйлдвэрлэлийн хүчнийг хассанаар эдийн засгийн өсөлтөд нь нөлөөлсөн. Үүнд орон нутгийн татварын өсөлт хамрагдаж байна. Гэвч ингэж хийх нь ирээдүйд улам сайн, улам чанартай, улам эрүүл хөгжлийг биелүүлэхийн төлөө юм."

Энэ оны 4-р сард, болд төмрийн ханш нэлээд хурдтай өссөнөөр зарим үйлдвэрлээ зогсоогоод байсан аж ахуйн нэгж дахин сэргэх хандлагатай байна. Энэ тухай Хятадын Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны үзэж байгаагаар, энэ бол зах зээлийн өөрийнхний тохируулга байж, үйлдвэрлэлээ сэргээх нь богино хугацааны донсолгоо төдий, харин үйлдвэрлэлийн үндсэн чанартай том өөрчлөлт биш юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе