• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нүүрсний хэрэглээ хамгийн доод төвшинд хүрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-26 15:52:38

Их Британийн "Байгаль дэлхийн шинжлэх ухаан" сэтгүүл өчигдрийн дугаартаа "Хятадын нүүрсний хэрэглээ хамгийн доод төвшинд хүрч, Хятадын эдийн засгийн өсөлт нь нүүрсний хэрэглээний өсөлтөөс хамаарахаа больж, ногоон өсөлтийн шинэ үе шатанд орлоо" хэмээн тэмдэглэжээ.

Хятадын нүүрсний хэрэглээний доод төвшин 2020-2040 оны хооронд биелэх магадлалтай гэж нэг хэсэг нь үзэж байсан. Харин энэхүү өгүүлэлд тэмдэглэхдээ, өнгөрсөн 35 жилийн турш нүүрсний хэрэглээ нь Хятадын өндөр хурдтай эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч болж, нүүрс нь эрчим хүчний хэрэглээний нийт хэмжээний 75 хувийг эзэлж байсан. Ойрын жилүүдэд нүүрсний хэрэглээний өсөлт багасаж, нүүрсний эрчим хүчний бүтцэд эзлэх хувь 2016 онд 64.4 хувь болон буурсан юм. Хятад улс эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалахын зэрэгцээ нүүсний хэрэглээгээ багасгаж чадсан нь хятадын эдийн засаг өндөр ялгарал, өндөр эрчим хүчний хэрэглээтэй өсөлтийн загвараа өөрчилж, тогтвортой хүлээцтэй хөгжлийн замаар замнасантай шууд холбоотой. Үүнээс гадна агаарын бохирдлыг сайжруулах, цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах гээд холбогдох бодлого нь нүүрсний эрчим хүчний бүтэц дэх эзлэх хувийг бууруулахад нөлөөлсөн юм" гэжээ.

\Н.Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе