• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И зүүн Азийн 6-р их хурлын гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-27 10:09:57

7-р сарын 26-нд, Гадаад харилцааны яамны сайд Ван И, Лаосын Вьентьян хотноо болсон зүүн Азийн 6-р их хурлын гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов.

Ван И хэлэхдээ, энэ онд зүүн Азийн их хурлын хоёр дахь арван жил эхэлж байна, эхлэлтийн цэгээс шинэ зорилтоо төлөвлөж байна, хэдэн зарчмыг сайтар баримталж, дээд хурал тогтвортойгоор хөгжилд хүрэхийг баталгаажуулах ёстой хэмээн Хятадын тал үзэж байна.

Нэгд, чуулга уулзалтаар хөгжлийн чиглэлээ тогтоохыг баримтална. Их хурлын "удирдагчаас удирдан дагуулах стратегийн чуулга уулзалт"-ын байр суурийг баримталж, зүүн Азийн их хуралд АСЕАН голлох байр суурийг баримталж, зөвшилцөн нэгдэж, талуудад тааламжтай байх зэрэг "АСЕАН-ы арга хэлбэр" зэргийг баримталж, чухал салбарын хамтын ажиллагааг тасралтгүй урагшлуулна.

Хоёрт, хөгжил хийгээд хамтын ажиллагаанд төвлөрнө. Дэлхийн эдийн засгийн өсөлт хүчгүйдэж, бүс нутгийн эдийн засгийн уналтын дарамт ихсэж буй нөхцөлд, хөгжил бол тус бүс нутгийн улс орнуудын хамгийн түгээмэл анхаарал татсан асуудал юм. Хөгжлийн гол сэдвийг хатуу баримталж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн хөгжлийн зөрөөг багасгаж, хамтын хөгжлийг урагшлуулна.

Гуравт, аюулгүйн уламжлалт бус өрсөлдөөн сорилтуудыг хамтран даван туулна. Одоо тус бүс нутагт терроризм зэрэг аюулгүйн уламжлалт бус заналхийлэл өдөр ирэх тусам ихсэж, бүс нутгийн улс орнуудад нүүрлэж буй нийтлэг өрсөлдөөн сорилт болов. Эрхбиш сэрэмжээ өндөржүүлж, хамтын хүчийг бүрдүүлж, хамтран цохилт өгөх нөхцлийг нэмэгдүүлж, хэт даврагч үзэл, терроризмыг өсөн нэмэгдэхийг хязгаарлах хэрэгтэй.

Дөрөвт, бүс нутгийн аюулгүйн бүдүүвчийг төгөлдөржүүлнэ. Зүүн Азийн их хурал нь стратегийн ач холбогдолтой чуулга уулзалт болохын хувьд, аюулгүйн үзэл ойлголтыг хэрхэн шинэчлэх талаар гүнзгийрүүлэн судлан ярилцаж, аюулгүйн бүтцээ боловсронгуй болгож, аюулгүйн бүтцийн өнөөгийн төсөөллөө нэгтгэж, бүс нутгийн бодит байдлыг тусгасан талуудын шаардлагад нийцсэн бүс нутгийн аюулгүйн шинэ хэлбэрийн бүтцийг байгуулна. Талуудтай харилцаа солилцоогоо эрчимжүүлж, бүс нутгийн аюулгүйн бүтцийг улам боловсронгуй болгохын төлөө зохих хувь нэмрээ оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе