• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх Женевийн гурав дахь шатны энхийн хэлэлцээг эхлүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-27 10:11:09

7-р сарын 26-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Стеффан Де Мистура Женевт хэлэхдээ "8-р сарын эцсээс өмнөд Сирийн асуудлаарх Женевийн гурав дахь шатны энхийн хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөж байна" гэжээ.

Хэвлэлийн бага хурал дээр Стеффан Де Мистура "Женевт хуралдсан НҮБ, АНУ болон ОХУ-ын Сирийн асуудлаарх гурван талт хурлаас дээрх төлөвлөгөөг гаргасан. Гэвч энэхүү төлөвлөгөөг урагшлуулан хэрэгжүүлэх нарийн төлөвлөгөөг хэсэг хугацааны дараа эцэслэн шийднэ" гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу 8-р сар 1-ээс өмнө Сирийн мөргөлдөгч талууд улс төрийн шилжилтийн бүдүүвч гэрээг тохиролцох ёстой, гэвч өнөөгийн байдлаар энэ нь биелэгдэж чадашгүйд хүрээд байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе