• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хиллари Клинтон Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-07-27 15:08:50

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 7-р сарын 26-нд Пенсильван муж улсын Филадельфи хотод болсон Ардчилсан намын төлөөлөгчдийн их хурал дээр ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигч болсноор, Америкийн түүхэн дэх улс төрийн гол намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй боллоо.

Энэ өдөр Америкийн 50 муж улс, Колумбын бүс нутаг болон гадаад дахь төлөөлөгчдийн санал хураасан дүнг тус тусад нь нийтэллээ. Өмнөд Дакота мужийн санал хураалтын дүн гарснаас хойш Хиллари Клинтоны цуглуулсан санал нэр дэвшихэд шаардагдах 2383 саналын тооноос давсан учир 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшигч боллоо. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе