• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс-Нэг зам" санаачилгыг олон орны хэвлэл мэдээллийнхэн сайшааж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-07-27 16:52:31
"Нэг бүс-Нэг зам 2016" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум 7-р сарын 26-нд Бээжин хотноо боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин форумд оролцож байгаа олон орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, баярын цахилгаан илгээж форумд амжилт хүссэн байна. Форумд оролцогчид хэлэхдээ, Хятадын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачилга дэлхийн энх тайван хөгжлийн чиг хандлагатай нийцэж байна. Тиймээс хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтдаа Хятадын тухай, тэрчлэн "нэг бүс нэг зам"-ын тухай үлгэрийг ярихыг хүсч байна" гэжээ.

2016 "нэг бүс нэг зам" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум "хувь заяаны хамтын цогц, хамтын ажиллагааны шинэ байдал" уриан дор болж байгаа бөгөөд форумд Египетийн Аль ахрам сонин, Ройтер Агентлаг, Их Британийн Өдөр тутмын шуудан сонин, Блүүмберг агентлаг зэрэг 101 улс орны 212 хэвлэл мэдээллийн байгууллага оролцож байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ү Хунбө болон холбогдох салбарын эрдэмтэн мэргэд форумд оролцсон байна. Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга бөгөөд нарийн бичгийн дарга Ван Чэн нээлтийн ёслол дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний баярын цахилгааныг уншиж хүргэсэн юм.

Ши Жиньпин баярын захиандаа, "торгоны зам бол олон орны ард түмний хамтын эд баялаг мөн. Хятад улс зам дагуу орнуудтай "нэг бүс нэг зам"-ын харилцан ашигтай хамтын ажиллагааны сүлжээг байгуулан, шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны загварыг хамтаар бий болгож, олон ургальч хамтын ажиллагааны тавцанг байгуулан, гол чухал салбар дахь төслийг ахиулж, "ногоон торгоны зам" , "эрүүл торгон зам", "ухаалаг торгоны зам", "энх тайванч торгоны зам" байгуулан зам дагуу орнууд болон ард түмэнд ашиг тус хүртээх болно" гэжээ.

БХАТИХ-ын Байнгын Хорооны дэд дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ван Чэн хэлэхдээ, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт хоосон уриа биш, харин харж, барьж болох бодитой ажил байж, олон оронд бодит ашиг сонирхол авчрах болно" гэжээ.\\ҮГ1\\

Тэрээр цааш нь хэлэхдээ, "нэг бүс нэг замын бүтээн байгуулалт бол харилцан хамтран ажиллах үндсэн дээр суурилсан, харилцан ашигтай, харилцан хөнгөлөлттэй, харилцан суралцаж, туршлагаасаа хуваалцах зорилтыг биелүүлэхэд орших юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсанаар, торгоны замын санд хэрэгжих дэд бүтцийн төслүүд амжилттай ахиж байгаа зэрэг нь "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт хоосон уриа биш мөртөө үзэж, барьж болох бодитой арга барил байж, олон оронд бодит ашиг тус авчирсан гэдгийг харуулсан байна. "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын явцад, дэлхийн олон хэвлэл өрсөлдөн мэдээлж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх цонхны үүрэг, нэгдэн хамтран ажиллах гүүрийн үүрэг болон найрсаг харилцааг урагшлуулах үүрэг зэргийг нэмэгдүүлж буйг харж болох юм" гэжээ.

НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга Ү Хунбө хэлэхдээ, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр энэ оноос эхэлж байна. "Нэг бүс нэг зам" санаачлага болон 2030 он хүртлэх тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь хүсэл санаа, үндсэн зарчмаараа харилцан уялдаатай байж, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, ядуурлыг арилгах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.

Энэ удаагийн уулзалт ярилцлагад оролцсон гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Хятадын нэг бүс нэг замын санаачилгыг сайшааж, Хятадын хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллаж, нэг бүс нэг замын талаарх мэдээллээ эрчимжүүлэхээ илэрхийллээ. Ройтер агентлагийн дэлхийн банк санхүүгийн мэдээний стратегийн гүйцэтгэгч ерөнхий захирал Жоннацан Лефф хэлэхдээ,

"Ирэх хэдэн жилийн Хятадын том жишээ бол торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгис дээрх торгоны замын бүтээн байгуулалт юм. Хэдийгээр дэлхийн олон газар ивээх үзэл газар авч байгаа боловч нэг бүс нэг зам бол түүнтэй эрс ондоо юм. Өөрөөр хэлбэл, тэр нь олон улс хоорондын хэлхээ холбоог өргөтгөж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөн, дэлхийг дамнасан эдийн засгийн хэлхээ холбоог байгуулах болно. Бид нэг бүс нэг замын санаачлагын зорилтыг ойлгох хэрэгтэй байна. Бидний хэрэглэгчид нэг бүс нэг замын санаачлагатай холбоотой зарим мэдээллүүдийг ойлгохыг онцгойлон хүсч байна. Тэд Хятадтай холбоотой мэдээлэл авахыг их хүсч байна. Ройтер агентлаг тэдний шаардлагыг хангаж, мэдээллийн гүүр болохыг хүсч байна" гэжээ.

Пакистаны нэгдсэн мэдээллийн агентлагийн орлогч дарга Мухаммад Чаудхри хэлэхдээ, "нэг бүс нэг замын санаачлага нь олон талт үзэл ойлголтыг дэвшүүлсэн юм. Түүнийг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй, нэг бүс нэг замын санаачилга дэлхийн олон орны эдийн засгаа хурдтай хөгжүүлж, энх тайван цэцэглэлт хөгжлийг ахиулах хурдасгуур болох болно. Нэг бүс нэг зам дагуу орнуудын ард түмэн үүний үр өгөөжийг хүртэж, амьжиргааны төвшин нь цаашид дээшлэх нь дамжиггүй юм" гэжээ.

"Нэг бүс нэг зам"-ын гол үзэл санаа бол хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх, хамтаар хөгжин цэцэглэх, энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй хүртээмжтэй байх болон харилцан итгэлцэх, харилцан ойлголцох явдал юм. Энэ нь 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үндсэн үнэ цэнийн үзэл санаатай нийцэж байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе