• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их халуун 7-р сарын сүүлч болтол үргэлжилнэ

CRI       (GMT+08:00) 2016-07-27 15:42:13

Хятадын Төвийн цаг уурын товчоо 27-нд их халууны ягаан өнгийн сэрэмжийн дохиог үргэлжлэн гаргасан байна. Хятадын өмнөд нутагт цаг агаарын их халуун 7-р сарын сүүлч болтол үргэлжлэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

7-р сарын 20-ноос Хятадын Сычуаны хотгорын төв зүүн хэсэг, Хөх мөрнөөс өмнөш нутгийн зүүн хэсэг, Хуай Хэ голын зүүн хэсгээр их халуун үргэлжилж, дараа бусад нутгуудаар өргөжин тэлсэн байна. 23-наас эхлэн төв, зүүн нутгийн олонх газраар их халуун болж, олон газарт 40 хэмээс дээш халж байна.

Төвийн цаг уурын товчооны ахлах эрдэмтэн Ма Шюе Куань хэлэхдээ, энэ удаагийн их халуун нийт нутагт нөлөөлж, эрч хүч нь их байж, үргэлжлэх цаг нь ч урт байна. 7-р сарын 27-29-нд бороо орох төлөвтэй байгаа учраас энэ үеэр дулааны эрч буурна" гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе