• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын Төв Ази хүрэх анхны галт тэрэг аялалаа эхэллээ

CRI       (GMT+08:00) 2016-07-27 15:42:51

Өвөр Монголын төв Ази хүрэх Бугат-Астана чиглэлийн галт тэрэг анхны аялалаа эхлүүллээ. 27-ны өглөөний 9 цагт нефть, электрон бүтээгдэхүүн, механик тоног төхөөрөмж, резин дугуй тэрчлэн өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тээсэн вагон Бугатаас хөдөлж Казакстаны Астана хотыг зорилоо.

Уг галт тэргийг Хөх хотын төмөр замын товчооноос 1 тэрбум 300 сая юанийн хөрөнгө гаргаж бүтээсэн бөгөөд нийт 8 хоног 4332 км аялах юм байна. Тус галт тэрэг Хятад Казахстаны хилийн боомт Алаг уулын амаар хил гарч, Казакстаны Алматаагаар дамжин Астана хүрэх болно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе