• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин хуурай замын цэрэг байгууллагатай танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-28 11:29:22

8-р сарын 1-ний цэргийн баяр болохын өмнөхөн ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 7-р сарын 27-ны өдөр хуурай замын цэргийн байгууллага нэгжтэй танилцаж, намын төв хороо болон цэргийн төв зөвлөлийн өмнөөс хуурай замын цэргийн намын төлөөлөгчийн анхдугаар хуралд халуун баяр хүргэж, ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаа, өрхийн цэргийн бэлтгэл ангийн бүх офицер дайчдад баярын халуун мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр "намын шинэ байдалд цэргийг хүчирхэгжүүлэх зорилтын дагуу, цэргийн стратегийн чиг шугамыг баримталж, улс төрөөр цэргээ хөгжүүлэх, өөрчлөлтөөр цэргээ хүчирхэгжүүлэх, хуулийн дагуу цэргээ цэгцлэхийг баримталж, мэдээлэл технологийн эринд хуурай замын цэргийн байгуулалтын загвар болон арга хэлбэрийн дагуу хөдөлгөөнт дайн, тал бүрээр эсэргүүцэн хамгаалах стратегийн шаардлагын дагуу хуурай замын цэргийн өөрчлөлт байгуулалтыг түргэтгэж, орчин үеийн шинэ хэлбэрийн цэрэг армийг байгуулах ёстой" гэсэн байна.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, "хуурай замын цэргийн өөрчлөлт байгуулалтыг ахиулахад шинжлэх ухааны үзэл баримтлалаар удирдаж, хуурай замын цэргийн удирдлагын хэлбэр маягийг өөрчлөн, армийн хүчний систем болон байлдах хүчин чадлыг дээшлүүлнэ. Цэрэг армийн бүтээн байгуулалтын талаар "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрт заасан ёсоор хуурай замын цэргийн хөгжлийн стратеги болон төлөвлөгөөг шинжлэх ухаанчаар тогтоож, цэргийн сургуулилтыг эрчимжүүлэн, хуурай замын цэргийн бүх цэрэг арми дахь байлдах хүчний байгуулалтыг дээшлүүлнэ. Хууль дүрмийг чанд хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоолыг төгөлдөржүүлэн, ажлын удирдлагын арга маягийг өөрчилж, хуурайн замын цэргийн өөрчлөлтийг хуулийн дагуу залгамжлан урагшлуулна" гэлээ. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе