• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юанийн ханш нь эдийн засгийнхаа үндсэн нөхцөл байдалтай нийцэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-28 10:51:22

Олон улсын валютын сан 27-ны өдөр "2016 оны гадаад эрсдэлийн тухай тайлан"-г танилцууллаа. Тус тайланд Хятад улсын юанийн өртөг ханш нь өөрийн орныхоо эдийн засгийн үндсэн нөхцөл байдалтай нийцэж байна" гэжээ.

Тайланд дурдсанаар, энэ оны эхний хагаст юанийн ханш зохих хэмжээгээр буурсан ч ОУВС "юанийн ханш нь улс орныхоо эдийн засгийн үндсэн нөхцөл байдалд нийцэж байна" гэдгээ үргэлжлэн баримтлах болно. Банк санхүүгийн хямрал үүссэнээс эхлэн Хятад улсын гадаад тэнцвэр ихээр буурч, санхүүгийн дансны ашгийн ДНБ-д эзлэх харьцаа нь 2007 оны 10% байснаас буурсан байна. 2015 оны импортын өсөлт удааширсны улмаас энэхүү харьцаа нь зохих хэмжээгээр нэмэгдэж, 3 хувьд хүрсэн. Хятад улсын эдийн засгийн гадаад эрэлт нийлүүлэлтэд түшиглэх нь алгуур багасаж, дотоод эрэлт улам нэмэгдэхийн хирээр Хятадын худалдааны ашиг нэлээд урт хугацаанд аажим багасна. Түүнчлэн гадаадад  жуулчлах хүний тоо нэмэгдэхийн хирээр үйлчилгээний салбарын алдагдал улам нэмэгдэнэ" гэжээ.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе