• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аж үйлдвэрүүдийн ашиг орлого эрчимтэй нэмэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-28 11:26:20

Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрүүдийн үйлдвэрлэл болон борлуулалт хурдтай нэмэгдэж байгааг Статистикийн үндэсний газрын 27-ны өдөр нийтэлсэн "Аж үйлдвэрийн салбарын санхүүгийн тоо баримт"-д дурджээ.

Өнгөрсөн 6-р сард, жилийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн нэмүү өртөг нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.2 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдаараа 5-р сарынхаас 0.2 нэгжээр өсчээ. Оны эхний 6 сард, жилийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн гол болох эрхлэлтийн орлого нь 5 их наяд 280 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1 нэгжээр илүү үзүүлэлт болжээ.

Аж үйлдвэрийн 41 том салбарын 30 салбарын ашгийн нийт хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгджээ. Үүнд электрон, газрын тос боловсруулах зэрэг салбарын ашгийн нэмэгдэл хамгийн хурдацтай байв. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе