• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад ОХУ зөвшилцөө хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-07-29 10:34:15

28-ны өдөр Хятад Оросын Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай зөвшилцөл Москвад боллоо. Хятад улсын ГХЯ-ны туслах Күн Шюань-Иү, ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Игори Моргулов нар хурлыг даргалан, хоёр орны гадаад харилцааны байгууллага зэрэг холбогдох салбарын төлөөлөгчид, судлаачид оролцжээ.

Өдгөө Солонгосын хойг болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдал ээдрээтэй байдал бий болсоор байна. Хятад ОХУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш болохын хувьд дэлхийн стратегийн тогтвортой байдлыг эрчимжүүлэх тухай хоёр орны тэргүүн нарын хамтарсан мэдэгдлийн дагуу улам нягт харилцан, зохицуулалт хийж, хамгийн найдвартай, үр ашиг бүхий аргаар хоёр орны ашиг сонирхол, ялангуяа стратегийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна.

Америк, БНСУ хамтран БНСУ-д "THAAD" пуужингийн эсрэг систем тааруулсанд хоёр тал маш их анхаарал хандуулж байна. Америк, БНСУ энэ явдлыг үйлдэж байгаа нь тэдний ярих зорилготойгоо нийцэхгүй учраас Хятад ОХУ зэргийн тус бүс дэх улс орны стратегийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг ноцтой хохироолоо гэж хоёр тал санал нэгтэй үзэж байна. Америк БНСУ-ын холбогдох төлөвлөгөөг Хятад ОХУ эрс эсэргүүцэх бөгөөд энэ байдлын сөрөг хүчин зүйлд чиглүүлэн, хоёр талын хамтын ажиллагаагаа чангаруулах бодлогыг идэвхтэй хайна гэжээ.

Яриа хэлэлцээ зөвшилцөл хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зэрэг асуудлаар талуудын хамтын ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх тухай Хятад ОХУ-ын тал санал бодлоо солилцжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе