• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Тан Шань хотод ажиллав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-07-29 10:38:21

28-ны өдөр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Тан Шаний газар хөдлөлтийн гамшигтай тэмцсэн болон Шинэ Тан Шанийг бүтээн байгуулсан 40 жилийн ойн үеэр Хэ Бэй мужийн Тан Шань хотод хүрэлцэн ирж, XIII таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах, гамшгаас сэргийлэн гамшгийг бууруулах гамшгаас аврах байгуулалтын ажилтай танилцлаа. Тэрээр цохон тэмдэглэхдээ, байгалийн гамшигтай тэмцэх бол хүн төрөлхтний оршин тогтнож хөгжлийн мөнхийн сэдэв юм. Хүн байгалийн харилцааг сайтар зохицуулж, гамшгаас сэргийлэх бууруулах авран туслах болон эдийн засаг нийгмийн хөгжлийн харилцааг зөв зохицуулж, энэ ажлын явцад тасралтгүй туршлага хуримтлуулан, хариуцлагатай ажиллаж, тогтолцоогоо боловсронгуй болгож, эх баялгаа бүрэн ашиглаж, хүчээ нэгтгэж, ард олноо гамшгаас сэргийлэх түүнийг бууруулах ухамсарлаг дээшлүүлэн, улс орноо гамшгаас сэргийлэн түүнийг бууруулан авран, туслах чадварыг бүх талаар дээшлүүлэх хэрэгтэй" гэжээ.

1976 оны 7-р сарын 28-ны өглөө Тан Шаньд 7.8 баллын хүчтэй газар хөдөлж, 240 мянган хүн амь үрэгдэж, 160 мянган хүн хүнд бэртэж, 100 жилийн түүхтэй энэхүү аж үйлдвэрийн хот хоромхон зуур үнсэн товрог болсон юм. Энэ бол шинэ Хятад улс байгуулагдсанаас нааш Хятадын хэмжээнд гарсан хамгийн том гамшиг байж, Тан Шаний ард түмний амь нас эд хөрөнгөнд асар их хохирол учруулсан юм. Өнөөдрийн Тан Шань тухайн жилийн нуранганаас шинээр хөгжсөн орчин үеийн хот болж сүндэрлэн боссон байна.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе