• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы Токио хот анхны эмэгтэй захирагчтай болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-08-01 10:23:25

Японы NHK-гийн мэдээлснээр, 7-р сарын 31-нд болсон Токио хотын захирагчийн сонгуульд Батлан хамгаалахын сайд байсан хатагтай Юрико Коикэ ялалт байгуулж, Токио хотын анхдагч эмэгтэй захирагч болов.

Энэ жил 64 настай Юрико Коикэ, Жоничиро Койзумигийн засгийн газарт байгаль орчны сайдаар ажиллаж байсан бөгөөд Японы анхдагч эмэгтэй Батлан хамгаалахын сайд юм. Тэрээр телевизийн нэвтрүүлэгч байсан бөгөөд 9 удаа Парламентын гишүүнээр сонгогдож, Японд маш их нэр нөлөөтэй.

Токио хотын захирагч байсан Ёичи Масүзоэ энэ оны 6-р сард улс төрийн мөнгө шамшигдуулсан хэргээр албан тушаалаас халагдсан юм. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе