|
|
||
Өвөр Монголын хамгийн том нуур, Хятадын 4 дэх цэнгэг усны нуурын хувьд "Хөлөн нуур" нь Хятадын умард нутгийн экологийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсоор ирсэн юм. Түүний эко орчин Хөлөн Буйрын тал нутаг болон эргэн тойрны амьтан ургамалтай нягт холбогддог. Сүүлийн үе, ӨМӨЗО-ы 12 дахь сонгуулийн АТИХ-ын байнгын хорооны 24-р хурлаар "ӨМӨЗО-ы "Хөлөн нуур"-ын байгалийн дархан цаазтай нутгийн дүрэм"-ийг баталж, "Хөлөн нуур"-ын хамгаалалтыг тал бүрээр баталгаажууллаа.
Уг дүрэмд дархан цаазтай нутагт хориглох үйл ажиллагааны талаар тодорхой дурджээ. Хойшид энэ нутагт загас зэрэг усны гаралтай амьтны нүүдлийн замыг бөглэх, шувууны үүрийг эвдэж, өндгийг түүх, түүнчлэн зэрлэг амьтны суурьших нутгийг эвдэх ажиллагаа зэрэгт хуулийн дагуу торгууль онооно. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |