|
|
||
Төрийг буснуулахаар оролдсон сэжигтэн Жай Яньминий хэргийг 8-р сарын 2-нд шүүн тасалсны дараа, Тяньжинь хотын ардын дунд зэрэглэлийн хоёрдугаар шүүх 8-р сарын 3-нд бас нэг сэжигтэн Хү Шигэнгийг хуулийн дагуу шүүн таслалт хийснээр Хү Шигэньд 7 жил 6 сар шоронд хорих ял оноож, улс төрийн эрхийг нь 5 жилээр хасжээ. Хү Шигэнь ялаа хүлээж, давж заалдахгүй гэдгээ илэрхийлжээ. Энэхүү хэрэг дотоод гадаадын хэвлэлийнхний анхаарлыг ихээр татлаа.
Шүүх хуралд ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, хууль зүй судлаач, мэргэжлийн өмгөөлөгч, олон салбарын төлөөлөгч, дотоод гадаадын хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарын зэрэг 48 хүн байлцжээ.
Нээлттэй, ил тод зарчмын дагуу Тяньжинь хотын ардын дунд зэрэглэлийн хоёрдугаар шүүхээс шүүх хурлын зарыг гаргаж, хурлыг сонсох хэвлэл мэдээллийнхэн сайн дураасаа нэрээ мэдүүлж оролцох боломжийг олгосноор гадаадын 5 сэтгүүлч оролцжээ.
Шүүхээс Шинь Тао Юнь зочид буудлыг хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авах төв болгон байрлуулжээ. Ингэснээр, Тяньжинь хотод очиж, шүүхийн байдлыг сурвалжлах хүсэлтэй дотоод гадаадын сэтгүүлчид шүүхийн шүүн таслалтын мэдээг бүрэн хангалттай олж мэдээлэх болжээ. \Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |