• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт сарын дараа болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-04 17:01:13

"Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт нэг сарын дараа болно. Зохион байгуулагч Ханжөү хот бүх хүчээ төвлөрүүлэн, дээд уулзалтын бэлтгэл ажлуудыг эрчтэй хийж, шувтрах шатандаа орсон байна. Дээд уулзалтын бэлтгэл ажил болон Ханжөү хотын ард иргэдийн оролцоо, цаашдын ажлын байдал эмх цэгцтэй явж буйг сурвалжлагч тухайн газраас нь ойлгож мэджээ.
 
Ханжөү хотын иргэн 70 хүрсэн өндөр настан хатагтай Хао Шючинь энэ зун маш яаруу байлаа. "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтын хорооллын сайн дурынхны хувиар, аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд, тэрээр өдөр бүр эргүүлийн тэмдгээ зүүж, хорооллын ойр орчмоор бараг 3 цаг гаруй эргүүл хийнэ. Хэдийгээр зуны халуун боловч настанд ядаргаатай санагддаггүй, ажлаа хичээн гүйцэтгэсээр. Тэрээр хэлэхдээ, "Их 20"-ийн бүлгийн дээд уулзалт манай Ханжөү хотод зохиогдох болсон нь манай хотод маш их өнгө гэрэл, итгэл зоригийг олгосон юм. Энэ бол 20 орны олон улсын дээд уулзалт. Ханжөү хотын иргэний хувиар үүнд сэтгэл маш өдөр байна. Би хорооллын сайн дурынхны ажилд оролцож, "Их 20"-ийн бүлгийн дээд уулзалтад үйлчлэхэд бэлэн байна. Өдөр бүр эргүүлийн тэмдгээ зүүж, хорооллын аюулгүй байдал, эв зохицлын төлөө өөрийн гэсэн хувь нэмрээ үзүүлэх болно" гэжээ.

Настан бас хятад хэлээр бичигдсэн англи хэлний ярианы номыг ашиглан, багшаас англи хэл сурна. Ерөөс англи хэлтэй ойртож үзээгүй ч өөрийн бага сага сурснаа ашиглаад, зээл гудамжаар явж байгаа гадаад хүнд тусалдаг гэж настан гуай ярьж байлаа.
Хао Шючинь болон түүний нутаг Ханжөү хот нь бүгд "Их 20"-ийн эринд ороод байна. Өдгөө хурлын орчуулагч, холбоо үйлчлэгч зэрэг 1000 гаруй холбогдох хүмүүсийг бэлтгэж дуусаад байна. Сайн дурын ажилд бүртгүүлсэн 26 мянга гаруй хүний дотроос 4000 шахам хүнийг шалгаруулан сонгожээ.

Нэг сарын дараа, тухайлбал 9-р сарын 4-ний өдөр, "Их 20"-ийн 11 дэх дээд уулзалт Ханжөүд нээгдэх гэж байна. Ханжөү хотын намын хорооны дарга Жао И-дэгийн танилцуулснаар, дээд уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ дуусан гэжээ. Тэрээр хэлэхдээ 2
"Өнөөдрийн байдлаар дээд хурлыг хуралдуулах нөхцөл үндсэндээ хангагдаад байна. Бид ажлаа улам нарийсгаж, тал бүрээр дээшлүүлэн, дээд хурлыг хуралдуулахад хамгийн сайн орон байр, хотын таатай орчноор хангана. Хурлын зал талбайн байгуулалтын хувьд "Их 20"-ийн дээд уулзалтын гол талбар, "Их 20"-ийн худалдаа аж үйлдвэрийн дээд уулзалтын талбай, гадаад дотоодын удирдлагуудын суух газар түүнчлэн холбогдох арга хэмжээний зал талбайг шинэчлэх ажиллагаа бүрэн дуусч, Ханжөү хотын онцлог болон Хятадын өвөрмөц талыг харуулахыг хичээсэн" гэв.

Хоол ундны талаар, "Их 20"-ийн дээд уулзалтад Ханжөү нутгийн онцлогтой хоолоор гол болгоно. Орнуудын удирдагч болон гадаадын зочин Ханжөү нутгийн хоолтой бүрэн танилцах боломжтой. Хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд Ханжөү хот 7450 хавтгай дөрвөлжин метр талбайтай хүнсний агуулах байгуулж, 900 тонн хүнс материал нөөцлөх боломжтой. Мөн бүх хоолны материалыг нэгдсэн байдлаар худалдан авч, хянаж шалган, хадгалан нийлүүлэх болно.

Аюулгүйн хамгаалалтын талаар Ханжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга Жао И-дэ хэлэхдээ, "дээд уулзалтын үеэр аюулгүйн сэргийлэлт хамгаалалтын ажлыг ямар ч доголдолгүй хийх болно" гэжээ. Тэрээр: "Бид аюулгүйн сэргийлэлт хамгаалалтын ажлыг тэргүүн байранд тавьж, дээд уулзалтын бүх үе дамжлагад нэвтрүүлж, ажлаа улам нарийвчилж, бүхий л төрлийн онц байдлыг зохицуулах урьдчилсан төсөл ажиллуулна. Бид Гридинг менежментэд түшиглэж, Ханжөү хотод хэдэн зуун мянган хүнээс бүрдсэн аюулгүй байдлын сайн дурын эгнээг байгуулж, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, аюулгүйн төрөл бүрийн эрсдэлийг арилгаж, нийт олноороо хүчээ нэгтгэн аюулгүй, амар амгалан нийгмийн орчинг хангах болно" гэжээ.

"Их 20"-ийн дээд уулзалтыг угтаж Ханжөү хот бас хүрээлэн буй орчноо засаж хамгаалах 605 төсөл ажиллуулснаар тус хотын хот тохижилт улам сайжирсан төдийгүй, иргэд үүний ач тусыг ч хүртэж байна.

"Их 20"-ийн Ханжөүгийн дээд уулзалтын явцад дээд уулзалтын төсөл болон иргэдийн амьжиргааны төсөл нь нягт уялдаатай ажиллах болно. Үүнд: талбай зал, зам харилцааны сүлжээний байгуулалт, хуучин гэр хороолол, хотын дунд үлдсэн хуучин орон сууц зэргийн өөрчлөлт нь бүгд дээд уулзалтын боломжийг ашиглан хурдтай нэмэгдүүлж, иргэдэд улам сайхан таатай орчин, улам их хөгжлийн ололт амжилтыг хүртээж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе