• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын захын худалдаа жуулчдын тэргүүн сонголт болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-04 15:24:26

8-р сарын 3-нд ШУӨЗО-ы төв Өрөмч хотын олон улсын захад жуулчид үзэж танилцан, дурсгалын бараа худалдан авч хөл хөгжөөн ихтэй байлаа. Эх сурвалжид тэмдэглэснээр, 7-р сард уг зах давхардсан тоогоор 800 мянган жуулчдыг хүлээн авав.

Шиньжяны олон улсын зах 2003 оны 6-р сарын 26-нд байгуулагдаж, 40 мянган хавтгай дөрвөлжин метр бүхий том зах юм. Энд исламын соёл, барилга, үндэстний бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, идээ ундаа зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн бүрдэж, Шиньжяны аялал жуулчлалын бүтээгдэхүүний бөөний зах болон үзүүлбэрийн төв юм.

Зуны улирал нь Шиньжянд жуулчлалын оргил үе болдог. Тал нутаг, нуур цөөрөм, уул ус зэрэг байгалийн үзэмжээр олон орны жуулчдын сонирхлыг татаж буй бөгөөд буудаллах хэмжээ илт нэмэгдэж байна. Турпан, Кашгар зэрэг зарим нутгаар буудал олдохгүй байдал ч гарч байна. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе