|
|
||
Хурлын талбай
7-р сарын 30-31-ны өдрүүдэд Хятадын "Жангар" Судлалын Нийгэмлэгийн 2016 оны жил тутмын эрдэм шинжилгээний бага хурал Шиньжяний Уйгарын Өөртөө Засах Орны Тарвагатай аймгийн Ховогсайрын Монгол Өөртөө Засах Шяний төв Ховогсайр сууринд боллоо.
Хятадын "Жангар" Судлалын Нийгэмлэг зохион байгуулж, Ховогсайрын Монгол Өөртөө Засах Шяний захиргаа хамтран гүйцэтгэсэн "Жангар" судлалын эрдэм шинжилгээний энэ бага хуралд Хятадын Шинжлэх Ухааны Академи, Шиньжяний Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Өвөр Монголын Их Сургууль, Шиньжян Их Сургууль, Шиньжян Багшийн Их Сургууль зэрэг 10 гаруй эрдэм шинжилгээний байгууллага нэгж, их дээд сургуулийн 40 шахам эрдэмтэн мэргэжилтэн оролцжээ.
Хятадын "Жангар" Судлалын Нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, доктор профессор Цэцэнбат хурлыг даргалан хөтөлж байгаа нь
Эрдэм шинжилгээний энэ бага хурлаар эрдэмтэн судлаачид "Жангар"-ын туулийг хайж цуглуулсан түүхэн явц, тэр явцад тохиолдсон сонирхолтой үйл явдлуудыг эргэн үзсэн бөгөөд эрдэм шинжилгээний боловсон хүчний бэлтгэл сургалт, "Жангар"-ын туулийн харь хэлний орчуулга хэвлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөж ярилцсанаараа онцлог юм. Энэ бага хуралд оролцсон эрдэмтэн мэргэжилтнүүд уг сэдвийн хүрээнд "Жангар"-ын туулийг хайж цуглуулсан өөр өөрийн түүхэн үйл явц, арга туршлага, одоо тулгарч буй хүндрэл бэрхшээл, үүрэг зорилт, ирээдүйд хийх ажил зэрэг талаар санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.
Энэ бага хурал нь тусгайлан авч хэлэлцсэн сэдэв, түүний цар хүрээ зэрэг талаар "Жангар"-ын туулийн судлалын түүхэн дэх ил тод онцлогтой, бодит судалгааны ажилд маш их ач холбогдолтой хурал болсон гэж эрдэмтэн мэргэжилтнүүд нэгтгэн дүгнэсэн. Мөн энэ бага хурлын ололт амжилт нь "Жангар"-ын туулийн судлалд ховор нандин баримт материал хангаж өгөх нь гарцаагүй юм гэж санал нэгтэй үзжээ. /D/
Ховогсайр Шяний дарга Цэвэгжав илтгэл тавьж байгаа нь
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Утга зохиолын судалгааны хүрээлэнгийн намын үүрийн нарийн бичгийн дарга, доктор, профессор Цог илтгэл тавьж байгаа нь
Хуралд оролцож буй хэсэг эрдэмтэд
Хуралд оролцож буй хэсэг эрдэмтэд
Шиньжян Их Сургуулийн профессор, нэрт эрдэмтэн Т.Жамцаа илтгэл тавьж байгаа нь
"Баатар Жангар" хэмээх хүүхэлдэйн киног зохион бүтээгч, Бээжингийн "Алтан цээж баав" соёл, медиа ХХК-ийн ерөнхий захирал, доктор Далай илтгэл тавьж байгаа нь
Ховогсайрын Шяний Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн орлогч дарга асан Ж.Батнасан илтгэл тавьж байгаа нь
Шиньжяний "Үүрийн цолмон" сэтгүүлийн дэд ерөнхий редактор асан Б.Амардалай илтгэл тавьж байгаа нь
Өвөр Монголын Их Сургуулийн доктор, профессор Д.Таяа илтгэл тавьж байгаа нь
Хятадын "Жангар" Судлалын Нийгэмлэгийн орлогч дарга, доктор, профессор Б.Дамринжав илтгэл тавьж байгаа нь
Шиньжяний Утга Урлагийн Холбооны Х.Алтан илтгэл тавьж байгаа нь
Шиньжяний Ардын Радиогийн Б.Олцуу илтгэл тавьж байгаа нь
Шиньжяний Багшийн Их Сургуулийн дэд профессор Б.Батбаяр илтгэл тавьж байгаа нь
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |