• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Баатар Жангар" хэмээх сүлжээний хүүхэлдэйн киноны нээлтийн соёл Ховогсайрт болов

CRI       (GMT+08:00) 2016-08-04 11:15:34

2016 оны 7-р сарын 30-нд "Баатар Жангар" хэмээх сүлжээний хүүхэлдэйн киноны нээлтийн соёл Шиньжяний Уйгарын Өөртөө Засах Орны Тарвагатай аймгийн Ховогсайрын Монгол Өөртөө Засах Шяний төв Ховогсайр сууринд болов. Уг сүлжээний хүүхэлдэйн киног зохион бүтээгч, Бээжингийн "Алтан цээж баав" соёлын ХХК-ийн ерөнхий захирал, доктор Далай болон Ховогсайрын Монгол Өөртөө Засах Шяний Соёл, урлаг, биеийн тамир, радио, телевиз, ном хэвлэлийн газрын дарга Уртнасан уг хүүхэлдэйн киног сүлжээгээр Ховогсайр шяний нутагт цацах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ нь "Баатар Жангар" хэмээх сүлжээний энэ хүүхэлдэйн киноны зохион бүтээх багийнхан нийслэл Бээжин, Монгол Улсын нийслэл Улаанбаатар, Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс зэрэг "нэг бүс нэг зам" дагуух "Жангар"-ын тууль өргөнөөр тархан дэлгэрсэн улс орнууд, бүс нутагт "Баатар Жангар" хүүхэлдэйн киноны танилцуулга, нээлтийн арга хэмжээ зохиосны дараа хийсэн сүлжээний хүүхэлдэйн киноны анхны нээлтийн арга хэмжээ болно.

Монгол үндэстний "Жангар", Түвд-Монгол үндэстний "Гэсэр", Киргиз үндэстний "Манаас" бол Хятадын 3 том тууль хэмээн алдаршсан гайхамшигт бүтээл юм. Үүнийг эртний Грекийн "Илиада", "Одессей" , эртний Энэтхэгийн "Рамаяна", "Махабрата" зэрэг дэлхийн сонгодог туулиудтай зэрэгцүүлэн өгүүлж болно гэж эрдэмтэн судлаачид үнэлдэг байна.

Ойрд монголчуудын ур ухаанаар зохион бүтээгдсэн "Жангар"-ын тууль урт удаан хугацаанд ардын дунд ам дамжин уламжлагдан дэлгэрч, үе үеийн хүмүүс ялагуяа жангарчдын боловсруулалтаар дамжин, агуулга хэлбэр нь тасралтгүй баяжин төгөлдөржиж, улмаар Ази-Европын эх газрын олон улс орон, бүс нутагт тархан дэлгэрч, Ази-Европыг сундалсан том тууль болон хөгжжээ.

Олон жилийн турш, Хятад, Орос, Монгол зэрэг улс орнуудын Засгийн газар, холбогдох салбарууд, олон үндэстний эрдэмтэн судлаачид, жангарчдын хамтын чармайлтын хүчээр, "Жангар"-ын туулийг цуглуулан эмхэтгэх, хэвлүүлэн нийтлэх, шинжлэн судлах, хамгаалан уламжлах ажил гарамгай үр дүнд хүрсэн байна. Бүх дэлхийн хэмжээнд өнөөгийн байдлаар, нийт 200 бүлэгтэй 4 сая гаруй үгтэй "Жангар"-ын туулийг цуглуулан эмхэтгээд байгаа аж. Эдүгээ "Жангар"-ын туулийг монгол, хятад, англи, орос зэрэг хэлээр хэвлүүлээд байгаа бөгөөд "Жангар"ын туулийн судалгаа шинжилгээний өгүүллийн түүвэр, үргэлжилсэн үгийн зохиол, цуврал зурагт дэвтэр, "Жангар"-ын урлагийн орд музей, баримал шуумал, "Жангар"-ын 4 бүлэгт бүжгийн жүжиг, хүүхдийн тайзны жүжиг, 26 бүлэгтэй радио жүжиг, хүүхэлдэйн жүжиг, хөгжим, бэлтгэл сургалтын бааз, сургалт дамжааны сургууль зэрэг уран зохиол, урлаг, соёлын ордон талбайнууд удаа дараалан бүтээгдэж байна. Эдгээр нь "Баатар Жангар" хэмээх хүүхэлдэйн киноны зохион бүтээх төслийн хэрэгжилтэд бэх бэх үндэс суурийг тавьж өгсөн билээ.

"Баатар Жангар" зартон киноны зохион бүтээх ажлын хэсгийнхэн 10 шахам жил зарцуулан, "Жангар"-ын тууль маш их дэлгэрсэн Хятадын Шиньжян, Өвөр Монгол, Хөх-нуур, Монгол Улм зэрэг улс орон, газар нутгуудад газар дээр нь судалгаа шинжилгээ хийж, баримт хэрэглэгдэхүүн цуглуулан, "Жангар"-ын төслийн мэдэээллийн төв байгуулсны үндсэн дээр, амьд дүрслэг, шог юмэрлэг хэлбэрээр мянган оны түүхтэй үлгэр туулийг хүүхдийн сэтгэц оюунд нийцсэн жүжиг болгон найруулж бүтээжээ.

"Жангар"-ын туулийн агуулгаар үндэс дэвсгэр болгон зохиогдсон энэ сүлжээний картон киноны нэгдүгээр анги нь 75 минутын үзэгдэлтэй бөгөөд хятад, монгол, англи, араб, орос, япон, герман, испани, франц зэрэг олон хэлээр орчуулагдаж, бүх дэлхийн хэмжээнд дэлгэцнээ гаргасан байна. Энэ нь мөн Хятадын үндэстний цөөнхийн туульд үндэслэн зохиосон 3 хэмжээст анхны картон кино юм.

Уг картон киног Бээжингийн "Алтан цээж баав" соёлын ХХК, Шиньжяний Уйгарын Өөртөө Засах орны Бортал жөүгийн "Жангар"-ын соёл, урлагийн ХХК зохион бүтээж, Бортал жөүгийн Соёл, биеийн тамир, радио, телевиз, ном хэвлэлийн газар, Бортал жөүийн телевиз, Сүжөү хотын "Тянь-и" картон киноны ХХК хамтран үйлдаж, Бээжингийн "Шинь-пянь-чан" ХХК худалдаалж байна. Өнөөгийн байдлаар, сүлжээний энэ картон киноны төсөлд 10 сая гаруй юаний хөрөнгө оруулаад байгаа аж.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ сүлжээний картон киног 2016 оны 8-р сарын 9-нд Хятадын дотоодын кино, дүрс бичлгийн хамгийн том веб сайт болох "Ай-чи-и" дангаар сүлжээний дэлгэцнээ гаргах бөгөөд сонирхогчид 5 юаний төлбөр төлбөл уг картон киног бүхнийг үзэх боломжтой болох юм байна. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе