|
|
||
2016 оны 7-р сарын 30-наас 8-р сарын 1-нийг хүртэл, Шиньжяний Уйгарын Өөртөө Засах Орны Тарвагатай аймгийн Ховогсайрын Монгол Өөртөө Засах Шяний "Жангар"-ын соёл, аялал жуулчлалын 9-р наадам, Ховогсайрын 17-р наадам Ховогсайр суурины морь уралдах талбайд өргөн дэлгэр явагдлаа.
Наадмын нээлтийн соёлын ажиллагааны үеэр, төрийн далбаат, монгол хувцасны үзүүлбэр үзүүлж, жангарчид, бөхчүүд, товшуурчид, бүжигчид, морьтнуудын жагсаал тэргүүлэгчдийн тайзны өмнүүр жавхаа төгөлдөр жагсан явж, тухайн орон нутгийн өвөрмөц соёлыг илтгэн харуулсан бөгөөд уран сайханчид "Жангар" хайлах, савардан бүжиг бүжиглэх, дуу дуулах зэрэг урлагийн тоглолт сонирхуулсан байна. Энэ наадмын үеэр эрийн гурван наадмаас гадна, цэгээ боловсруулах арга технологийн тэмцээн, монгол шатрын тэмцээн, хамгийн сайхан монгол гэр, морины эдлэлийн гар урлалын арга технологийн тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохиож, наадамчин олноо баясгажээ.
Тус наадмын үеэр Торгууд вангийн орд, Энх тайвны суварга, Ламын сүм, "Жангар"-ын орд музей, Дөрвөн ойрдын эртний хотын буурь зэрэг түүх соёлын дурсгалт зүйлстэй танилцуулах арга хэмжээнүүдийг ч зохиосон байна. Ховогсайрын Монгол Өөртөө Засах Шянь бол Хятадын 3 том туулийн нэг болох "Жангар"-ын өлгий хэмээн алдаршсан газар юм. Сүүлийн жилүүдэд уг Шянь эдийн засгаа хөгжүүлэхэд түлхүү анхаарахын зэрэгцээ, экологийн хамгаалалтын байгуулалтаа сайтар хийж, "соёлын хүчирхэг шянь"-ийг бүтээн байгуулах стратеги хэрэгжүүлж, "Жангар"-ын соёлоор гол агуулга болгосон аялал жуулчлалын нэрт брэндийг бий болгохоор хүч тавин ажиллаж байна./D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |