• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУ-ын цэрэг армийн удирдах хүмүүс Сүнь Жяньгүөтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-08-09 16:33:51

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга Даваа нар 8-р сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга Сүнь Жяньгүөтэй тус тус уулзав.

Сайд Бат-Эрдэнэ "Монгол Хятад хоёр орон бол уламжлалт найрсаг хөрш. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүх салбарын харилцаа тасралтгүй хөгжив. Хоёр тал стратегийн хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш бүх салбарын хамтын ажиллагаа цаашид гүнзгийрч, хоёр талын харилцаа одоо түүхийн хамгийн сайхан үедээ байна. Хоёр арми ажил хэрэгч солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг хүсч байна" хэмээн илэрхийллээ.

ЗХЖШ-ын дарга Даваа "сүүлийн жилүүдэд хоёр армийн өндөр дээд хэмжээний айлчлал, стратегийн зөвшилцөл, хамтарсан бэлтгэл сургуулилт, боловсон хүчний сургалт, олон улсын энхийг дэмжин сахиулах зэрэг салбарын хамтын ажиллагаа баялаг үр ашигтай явагдаж байгаа. Хятадын талтай хамтдаа хоёр армийн бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монгол Хятадын стратегийн хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхэд Монголын тал бэлэн байна" гэж хэллээ.

Сүнь Жяньгүө хэлэхдээ, 2014 онд Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамтдаа Хятад, Монголын харилцааны стратегийн хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн харилцаа болгон шат ахиулж, хоёр орны харилцааг түүхийн шинэ цаг үед оруулж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлийг зааж өгсөн билээ. Хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нааштай хэрэгжүүлж, Хятад, Монголын стратегийн хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн харилцааг урт удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэхээр Хятадын тал хүчин зүтгэх болно. Монголын армитай хамтдаа бүх салбарын ажил хэрэгч солилцоо хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр армийн найрсаг хамтын ажиллагааг нэн өндөр төвшинд гаргаж, хоёр талын стартегийн хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн харилцааны хөгжил болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд нааштай хувь нэмэр оруулахад Хятадын арми бэлэн байна" гэжээ.

Мөн тус уулзалтанд БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин оролцсон юм.

Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе