• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нүүдэлчдийн хөгжмийн олон улсын наадам" Бээжинд нээлтээ хийв

CRI       (GMT+08:00) 2016-08-09 17:14:05

"2016 Хөлөн Буйрын нүүдэлчдийн хөгжмийн олон улсын наадам"-ын нээлт болон хэвлэлийн бага хурал өнөөдөр Бээжинд боллоо. Тус хөгжмийн наадам нь "нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй" үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг төдийгүй дэлхийн хөгжмийн том шагнал Грэммийн бүрэлдэхүүнийг оролцуулсан анхны хөгжмийн наадам юм. Мөн "шинэ нүүдэлчид", "хөгжмийн аялал жуулчлал"-ын онцлог зүйлийг бүрдүүлсэн шинэ хэлбэрийн хөгжмийн наадам юм.

Уг хөгжмийн наадмыг ХОУР санаачилж, "Хөлөн Буйр" хотын захиргаа, Өвөр Монголын "Укли" олон нийтийн сан, "Хятадын залуучуудын урлагийн олон улсын солилцооны төв" болон "Хятадын ногоон байгууламжийн сан" хамтран зохион байгуулж, үндэстний хөгжмийг олон улсын тавцанд гаргах зорилго бүхий "шинэ нүүдэлчдийн соёл"-ын онцлогтой илэрхийлсэн дуу хөгжмийн жуулчлалын чуулган юм.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе