|
|
||
Хятадын гар утасны зах зээл шинэ цаг үеийг туулж, дотооддоо үйлдвэрлэсэн гар утасны брэнд дотоодын зах зээлийн 90 орчим хувийг эзлэн, Apple, Samsung брэндийн гар утасны хэрэглээ буурах байдал гарчээ.
Хятадын мэдээлэл холбооны судалгааны хүрээлэнгээс гаргасан бүртгэлээс үзэхэд, 2016 оны 1-7-р сард, Хятадын дотоодын гар утасны зах зээлийн борлуулалтын хэмжээ 304 сая ширхэгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1 хувиар нэмэгджээ. Хэрэв зөвхөн 7-р сарын борлуулалтын байдлыг тооцоолбол дотооддоо үйлдвэрлэсэн гар утас нийт борлуулалтын хэмжээний 93.6 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд, Хуавэй, Шяоми, OPPO、vivoзэрэг дотооддоо үйлдвэрлэсэн гар утасны брэндүүд хүчирхэгжиж эхэлсэн байна. IDC буюу олон улсын Data компанийн нийтэлсэн 2016 оны хоёрдугаар улирлын бүртгэлээс үзэхэд, бүх дэлхийн гар утасны борлуулалтын хэмжээний эхний тавд Samsung, Apple, Хуавэй, OPPO、vivo гар утас орж, нэгдүгээр улирлын дүнтэй ижил байна. \Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |