• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Карамайн форумоор 28 гэрээ хэлэлцээр байгуулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-11 17:54:41

 "Торгоны замын эдийн засгийн бүс" -ШУӨЗО-ны Карамайн форум 8-р сарын 11-нд өндөрлөсөн бол энэхүү форумд 400 гаруй төлөөлөгч оролцон, томоохон хэмжээний чухал хамтын ажиллагааны 28 гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурлаа.  Төслийн нийт өртөг нь 62 тэрбум 579 сая юань.

Форумын хугацаанд 11 хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол хаалтын ёслол дээр "Хятад Пакистаны аж үйлдвэрийн паркийн байгуулалтын төсөл", "Синдх мужийн IT-ийн хотхоныг хамтран байгуулах төсөл", "Хятад Ираны олон улсын хамтын ажиллагааны дамжаа сургалтын төсөл", "Хятад Казахстаны олон улсын хамтын ажиллагааны дамжаа сургалтын төсөл" зэрэг 17 хамтын ажиллагааны төсөл байгуулсан байна. Эдгээр төсөл нь дэд бүтцийн байгуулалт, хотын зам харилцааны байгуулалт, ус цэвэршүүлэх, паркийн байгуулалт, боловсрол, эм эмчилгээ зэрэг олон салбарыг хамарчээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе