• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын анхны "байнгын соронзонт метро" ашиглалтад орлоо

CRI       (GMT+08:00) 2016-08-12 10:33:29

11-нд Хятадын Жүнчэ Шыдай цахилгаанжуулалтын компаниас мэдээлснээр, эцсийн үнэлгээ хийсний дараа Хятадын анхны "байнгын соронзонт метро" Чан Ша хотын метрогүйн I шугамд албан ёсоор ашиглалтад орлоо. Энэ бол Хятадын анхны зорчигч тээх эрх авсан биеэ дааж судлаж бүтээсэн "байнгын соронзонт метро" болно. Энэхүү соронзонт метро нь эрчим хүчийг 30 гаруй хувь хэмнэх юм.

Жүнчэ компанийн техникийн мэргэжилтний танилцуулснаар, энгийн метротой харьцуулахад Байнгын соронзонт чиргүүлийн систем нь өндөр үр ашигтай, хүчин чадал нь нэн өндөр, эрчим хүчийг 30 хувиар хэмнэж болох зэрэг давуу талтай юм байна. Чан Шагийн метрогоор жишээлэхэд Байнгын соронзонт метрог ашиглавал жил бүр 5 сая 500 мянган юанийн өртөг бүхий цахилгааны зардал хэмнэж болох юм.

Нэн өндөр үр ашигтай, эрчим хүч хэмнэн, биеийн жин нь нэн хөнгөн болж, ашиглалтад байх хугацаандаа өөрийн өртөг нь хямд зэрэг давуу талтай учир "Байнгын соронзонт чиргүүлийн систем"-ийг дараа үеийн зам харилцааны гол систем гэж үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе