|
|
||
БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2016" 8-р сарын 12-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотын "Мишээл экспо төв"-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Танхим, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар, МҮХАҮТ зэрэг байгууллагууд дэмжиж, ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих холбоо, Бугат, Хөх-хот болон Хянган, Шилийн гол аймаг, МУ-ын "Мишээл" групп хамтран зохион байгуулж, хөдөө аж ахуйн болон хөнгөн нэхмэл, барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх юм.
БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО дахь салбар хорооны дарга Лю Тиншань, МУ-ын УИХ-ын гишүүн Н. Цэрэнбат, МУ-ын ХХАХҮЯ-ны дэд сайд Ж. Сауле, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Оюунтэгш, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн, ӨМӨЗО-ны Хянган аймгийн Намын хорооны дарга Жан Эньхүи, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн дэд дарга Өлзий нар нээлтийн арга хэмжээнд оролцож баяр хүргэн үг хэлж, ёслолын тууз хайчиллаа. /Хятадын Олон Улсын Радиогийн сурвлжлагч М. Цэцэн/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |