|
|
||
2016 Хөлөн Буйрын олон улсын нүүдэлчдийн хөгжмийн наадам 13-нд Хөлөн Буйрын хуучин барга хошууны Баянхад нутагт нээгдэв. Нээлтийн ёслолд, хөгжмийн наадмыг санаачлагч, гол зохион байгуулагчийн нэг болох ХОУР-ийн дэд дарга Шя Жишуань зохион байгуулагчийн өмнөөс ногоон тунхаглал гаргаж, тал нутгаа хайрлаж, бохирдолгүй амьдрахыг хүмүүст уриалав.
Уг хөгжмийн наадмыг ХОУР санаачилж, "Хөлөн Буйр" хотын захиргаа, Өвөр Монголын "Укли" олон нийтийн сан, "Хятадын залуучуудын урлагийн олон улсын солилцооны төв" болон "Хятадын ногоон байгууламжийн сан" хамтран зохион байгуулсан юм. Наадмын үеэр, HAYA хамтлаг, Монгол улсын нэрт дуучин Сарантуяа, Хурд хамтлаг, Жүй Фэн Жүнь Ма, Чун Жи Ли хамтлаг, Канадын EDGER хамтлаг зэрэг гадаад дотоодын нэрт хөгжимчин хамтлагууд "шинэ нүүдэлчин"-ий хүрээнд хөгжмийн ур авьяасаа сорино. \Урьхан\
ХОУР-ийн дэд дарга Шя Жишуань ногоон тунхаглал уншиж байна
Хятадын ногоон байгууламжийн сангийн дэд нарийн бичгийн дарга Сү Зүнхай зохион байгуулагч талд "Нүүрстөрөгчгүй наадам"-ын цол олгов
Хөлөн Буйрын байгаль орчны сайн дурынхны нийгэмлэг хог хаягдал түүх ажиллагаа өрнүүлж байна
Хог хаягдал түүж байна
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |