• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"ХАН ЖАРУУД" үзэсгэлэн Улаанбаатарт

CRI       (GMT+08:00) 2016-08-15 15:12:00

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Түнляо хотын Жарууд хошууны уран бүтээлчид МУ-ын нийслэл Улаанбаатар хотод өөрсдийн бар зураг, монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргаж Монгол Улсын ахан дүүсдээ өргөн толлиулав.

Жарууд хошуу бол Халхын өвөр таван отогын нэг, Монголын эртний овог аймгийн нэг юм. Их Хянган давааны энгэр хормойд оршдог Жарууд хошуу нь мөн нүүдэл малжлын соёлоо хэвээр хадгалан авч үлдсэн Өвөр Монголын, ялагуяа Хорчин нутаг хэмэн алдаршсан хуучин Жирэм аймаг, өнөөгийн Түнляо хотын цөөн хошуудын нэг юм. Жарууд нутагт өнгөрсөн зууны 50-аад оноос Мэргэн, Зоригт нарын зэрэг уран бүтээлчид бар зургийн урлгыг эхлэн хөгжүүлж, "Жарууд бар зураг" гэсэн сайхан алдрыг нутаг усандаа үлдээсэн билээ. Тэр үеэс хойш Жаруудын бар зургийн урлаг үе дамжин өвлөгдөн хөгжиж, өнөөдөр Монгол Улсын урлаг сонирхогчдад толлиулахаар авч ирсэн нь энэ юм.
8-р сарын 13-ны өдөр Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвд нээгдсэн энэ үзэсгэлэнг Жарууд хошууны Соёл, Аялал жуулчлалын нийгэмлэг, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв зохион байгуулж, МУ-ын Хөх Сүлд групп хамтран зохион байгуулсан юм.

БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн энэ үзэсгэн нь уламжлал болон орчин үеийг төгөс төгөлдөр уялдуулсан урлгийн үзэсгэлэн гэж үнэлсэн бол, Монголын Урчуудын эвлэлийн дэд тэргүүн, Дүрслэх урлагийн хүрээлэнгийн захирал Ц. Цэгмэд, МУ-д өнөө бар зургийн урлаг үндсэндээ усдаж алга болсон, Жаруудын бар зураг нь бидэнд бар зургийн урлагт суралцах боломж олголоо гэж хэлсэн байна.

БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн

 МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Гантөмөр

 Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дэд дарга Хасбагана 

МУ-ын Урчуудын эвлэлийн дэд тэргүүн Цэгмэд

 Монгол Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбооны дарга Баатар 

 зохион байгуулагчид болон уран бүтээлчид

 

\ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе