• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол, Хятад, Оросын Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт Улаанбаатарт болов

CRI       (GMT+08:00) 2016-08-15 15:28:55

Монгол, Хятад, Оросын Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо 8-р сарын 13-ны өдөр Монголын Худалдаа үйлдвэрийн танхимд нээлтээ хийлээ. Энэ арга хэмжээг МУ-ын Үндэсний Худалдаа үйлдвэрийн танхим, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг болон ОХУ-ын Буриад улсын Менежрийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд МУ-дахь ӨМ-ын Хөрөнгө оруулагчдын ерөнхий холбоо гүйцэтгэн зохион байгуулсан юм. Уулзалтад гурван орны 300 гаруй аж ахуйн нэгж оролцож, хамтран ажиллах талаар санал солилцож, өөр өөрийн төслөө танилцуулах юм байна. Уулзалтын нээлтийн арга хэмжээн дээр МУ-ын Үндэсний Худалдаа үйлдвэрийн танхмын дарга Оюунчимэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлгийн дарга Лю Тиншань, ОХУ-ын Буриад улсын Менежрийн холбооны дарга тус тус баярын үг хэлсэн байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр сурвалжлагч МУ-дахь ӨМ-ын Хөрөнгө оруулагчдын ерөнхий холбооны дарга Л. Баатартай уулзаж уулзалтыг зохион байгуулсан зорилго болон агуулгын талаар тодруулсан юм.

 \ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе