• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс квант шинжилгээний туршилтын дэлхийн анхны дагуулыг амжилттай хөөргөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-16 09:34:27

2016 оны 8-р сарын 16-ны 1 цаг 40 минутад Хятад улс Жиүчуань дахь дагуул хөөргөх төвөөс Чанжэн 2-р D зөөгч пуужингаар квант шинжилгээний туршилтын дэлхийн анхны дагуул "Мөзы"-г амжилттай хөөргөж сансрын уудамд оруулсан байна. Энэ нь дагуул болон газрын станцын хооронд квант мэдээлэл холбоог анх нэвтрүүлж, тэнгэр газрыг интеграцчилсан квант нууцлал мэдээлэл холбоо болон шинжилгээний туршилтын системийг бүрдүүлэх болно.

Квантын дагуулын шинжилгээний гол зорилго нь нэгд, дагуул-газрын хооронд квантын нууц түлхүүрийн түргэн хуваарилалтын туршилт хийж, үүний үндсэн дээр сансрын квант мэдээлэл холбооны ашиглалтын хүрээнд чухал ахиц гаргахын тулд квантын нууц түлхүүрийн өргөн хүрээний сүлжээний туршилт хийнэ. Хоёрт, квантын хүчний онолыг сансрын уудамд хэмжин туршихын тулд квантын бөөгнөрлийн хуваарилалт, квантын далд хөдөлгөөний туршилт хийх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе