• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийг тогтвортой хөгжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-08-19 17:16:46

Хятадын ХЯ-ны хариуцлагатан 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ "өдгөө Хятадын гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд уналтын дарамттай тулгарч байгаа болохоор бодлогын талаар дэмжих эрч хүчийг нэмэгдүүлэн, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийг тогтвортой хөгжүүлэх шаардлагатай байна" гэжээ.

Сүүлийн жилүүдэд Олон улсын банк санхүүгийн хямрал улам гүнзгийрч, гадаад хэрэглээ хумигдан, дотоодын өртгийн үнэ ханш ихээр өсөж байгаагийн улмаас Хятадын гадаад худалдаа уналтын ноцтой дарамттай тулгараад байгаа юм. Хятадын олон улсын эдийн засгийн харилцааны төвийн ахлах судлаач Жан Яньшэн хэлэхдээ: "дэлхийн эдийн засгийн өсөлтийн түлхэц буюу худалдаа уналтад ороод байна. Өнгөрсөн жилд Хятадын гадаад худалдааны зорилт 6 хувь байсан, хэрэг дээрээ хасах 7 хувь, экспорт нь хасах 1.8 хувьтай гарсан юм. Харин бүх дэлхийн экспорт хасах 13 хувь, импорт хасах 12 хувьтай гарсныг бодвол Хятадын гадаад худалдаа харьцангуй өгөөжтэй байсан нь тодорхой харагдаж байгаа юм" гэжээ.

Гадаад худалдааг уналтаас гаргахын тулд өнгөрсөн 3 жилд Хятадын засгийн газар тогтвортой хөгжлийн 16 төсөл хэрэгжүүлж, экспортын татварыг хөнгөлөх тогтолцоог боловсронгуй болгож, итгэмжийн даатгалыг дэмжих эрч хүчийг нэмэгдүүлэн, аж ахуйн нэгжүүдийн дарамтыг хөнгөлж, худалдааны журмыг хялбарчлах түвшинг дээшлүүлэн, гадаад худалдаанд шинэ төлөв байдал тогтоох зэрэг 8 асуудалд хичээн зүтгэж, ихээхэн амжилттай ажиллажээ. Хятадын ХЯ-ны сайдын туслах Жан Жи хэлэхдээ: "3 жил гаруй хугацааны цэгцлэх үйл явц нь аж ахуйн нэгжүүдийн төлбөр хураах төслүүдийг хүчингүй болгож, зарим хураамжуудыг багасгаж, импорт экспортын хүрээн дэх үйлчилгээний хураамжийн жагсаалт гаргаснаар аж ахуйн нэгжүүдээс 20 тэрбум юанийн ачааллыг багасгаж, аж ахуйн нэгжүүдийн дарамтыг хөнгөлсөн."

Тоо баримтаас үзвэл, ойрын жилүүдэд Хятадын гадаад худалдааны бүтэц сайжирч, чанар үр ашиг нь дээшилж, дэлхийн экспортын эзлэх хувь 11.2 хувиас 13.8 хувь болон нэмэгдэж, худалдааны том гүрний байр сууриа хадгалсаар байна.

Зарим бодлогын хэрэгжилт бүрэн төгөлдөр бус, үр ашиг нь тодорхой бус байдал оршиж байна хэмээн зарим аж ахуйн нэгжүүд тайландаа тусгасан байна. Үүнтэй холбогдуулан Жан Жи хэлэхдээ, цаашид бодлогын хэрэгжилтийг урагшлуулж, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг багасгаж, таатай гадаад орчинг бүрдүүлж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг батлах болно" гэлээ.  

Нэгд, төлбөр хураамжийг цаашид цэгцлэх. Хоёрт, хөрөнгө хуримтлуулах хүндрэл бэрхшээлийг намдаах, Гуравт, худалдааг хялбарчлах, дөрөвт, боловсруулах худалдааны ялгаа зөрөөтэй бодлыг цаашид судлах, тавд, шинэ ажил төрлийн хөгжлийг түргэтгэх, зургаад, хуулийн засаглалтай олон улсын бизнесийн орчинг бүрдүүлэх, долоод, хоёр талт хөрөнгө оруулалтаар гадаад худалдааг ахиулах зэрэг болно.

Гадаад худалдааны ирээдүйн хандлагад Хятадын төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн орлогч дарга Лүн Гөчян, "хойшид дэлхийн барааны худалдаа мөн л тааруухан цаашлаад өрөг өсөлттэй байх болно. Харин Хятадын олон улсын өрсөлдөх давуу тал бий болгоогүй тул экспорт цаашид уналтын дарамтад нүүрлэсээр байх болно"" гэж илэрхийллээ.

"Уламжлалт давуу тал маань суларч, шинэ өрсөлдөх хүч маань өсөн бойжиж байгаа хүндрэлтэй үе бидэнд тохиож байна. Бидний өрсөлдөх хүчинд гаднын дарамт шахалт ч нүүрлэж байна. Дотоод гадаадын хүчин зүйлийн нөлөөнөөс болж экспортын уналтын дарамт ихэссээр байна. Энэ онд сөрөг өсөлттэй байж магадгүй, цаашлаад ихээхэн уналтад ч орж магадгүй" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе