|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны засгийн газар, БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яам, МУ-ын БСШУСЯ зэрэг газрууд хамтран зохион байгуулсан "Хятад орныг танин мэдэх-Монгол дахь аян" хэмээх соёлын цуврал арга хэмжээ 18-ны өдөр Улаанбаатар хотод нээлтээ хийжээ.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулахын хэлтсийн дэд дарга, Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Цүй Юй-ин нээлтийн арга хэмжээнд хэлэхдээ, "2014 онд Ши Жиньпин дарга МУ-д айлчлах үеэр, Хятад Монгол бие биенээ бараадсан сайн хөрш, харилцан ашигтай хамтаар ашиг хүртсэн сайн түнш, байнгын хэлхээ холбоотой сайн анд нөхөд болох ёстой гэсэн бөгөөд хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон шат өгсүүлэхээр хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй шийдсэн. Энэ удаагийн соёлын аян нь даруй хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг практикт хэрэгжүүлэн, соёл хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэх зорилготой" гэжээ.
ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, Суртал ухуулах хэлтсийн дарга Улаан, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нар нээлтийн арга хэмжээнд оролцож, МУ-ын олон салбарын 300 гаруй төлөөлөл "Үзэсгэлэнт Хятад орон" үзэсгэлэнг үзэж сонирхжээ. \Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |