• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Ши Жиньпин Мьянмарын төрийн зөвлөх Аунг Сан Су Киг хүлээн авч уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-08-20 15:30:11

Хятад улсын дарга Ши Жиньпин 19-нд Дяо Юйтай төрийн зочид буудалд Мьянмарын төрийн зөвлөх Аунг Сан Су киг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын тал Мьянмарын талтай хамтаар уламжлалаа бадруулж, ирээдүйгээ нээж, Хятад Мьянмарын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй шинэ ахицад хүргэж, хоёр орны ард түмэнд нэн олон бодит ашиг хүртээж, хоёр ард түмнийг үүрдийн сайн хөрш, сайн анд нөхөд, сайн ахан дүүс, сайн түнш байлгахад бэлэн байна гэжээ.

Тэр хэлэхдээ, Хятад улс Мьянмарын өөрийн орныхоо бодит байдалд нийцсэн хөгжлийн замаар замнаж, улс орны тогтвортой байдлыг хамгаалж, эдийн засгаа хөгжүүлж, нийгмийн эе зохицлыг хэвээр байлгахыг дэмжээ. Шинэ байдалд Хятад Мьянмарын харилцааг хөгжүүлэхэд хоёр тал улс төрийн талаар хөтлөн жолоодохоо эрчимжүүлэх хэрэгтэй. Хятадын тал Мьянмарын талтай дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, ойлголцлоо эрчимжүүлэн, итгэлцлээ зузаатгахад бэлэн байна. Хоёр тал хөгжлийн стратегиа уялдуулах шаардлагатай байна. Мьянмарын тал Хятадын санаачилсан нэг бүс нэг замын санаачлагыг дэмжиж байгааг сайшааж байна. Мьянмарын талтай хамтаар дэд бүтцээрээ холбогдох төслүүдийг ахиулж, том төслүүдийг аюулгүйгээр үйл аиллагаанд оруулахыг баталгаажуулж, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагаагаа идэвхтэй ахиулж, хоёр орны аж үйлдвэрийн хамтын ажиллагааг нэн их үр бүтэмжтэй болгоход бэлэн байна. Хоёр тал найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх хэрэгтэй байна. Хятад Мьянмар хойшид хөдөө аж ахуй, ус ашиглалт, боловсрол, эм эмнэлэг зэрэг ард иргэдэд шууд ашиг хүртээх салбарт түлхүү анхаарч, ард иргэдэд нэн их үр өгөөж хүрээх хэрэгтэй байна. Хятадын тал Мьянмарын талтай соёл, мэдээллийн хэрэгсэл, буддын шашин зэрэг хүмүүнлэгийн салбарын солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны найрамдлын иргэдийн үндэс суурийг тавьж өгөхөд бэлэн байна гэжээ.

Санг Сан Су Ки хэлэхдээ, Мьянмар Хятад бол найрсаг хөрш юм. Мьянмарын ард түмэн Хятадын ард түмэн хоорондын бор зүрхний гүн зузаан найрамдлыг маш их нандигнаж байна. Хятадын талын урт хугацааны турш Мьянмарын нийгэм эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьжиргааны байгуулалтын талаар үзүүлсэн тусламж, ялангуяа Мьянмарын хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт үзүүлсэн эрхэм нандин дэмжлэг тусламжид талархаж байна. Хятадын талтай хамтаар хоёр орны дээд хэмжээний хэлхээ холбоог нягтруулж, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэн, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятадын талтай хамтаар хоёр орны хилийн амгалан байдлыг хамгаалахад бэлэн байна, Мьянмар болон хөрш орны харилцаанд нөлөөлөх үйл явдал гарахыг зөвшөөрөхгүй. Мьянмарын ардчилсан холбоо болон ХКН бол ард түмний төлөө юм. Хоёр намын солилцоог сайшааж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе