• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын хэвлэл мэдээллийн 7-р форум болжээ

CRI       (GMT+08:00) 2016-08-20 15:23:50

Хоёр хоногийн хугацаатай Хятад Монголын хэвлэл мэдээллийн 7-р форум 20-ны өдөр Монгол Улсын Хэнтий аймгийн Чингис хотод "Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, сайн сайхан ирээдүйг хамтаар цогцолъё" уриан дор зохиогдож, Хятад Монгол хоёр орны 90 гаруй төлөөлөгч оролцож, хоёр орны харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж, хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн чиглэлийн илтгэл тавьсан байна.

МУ-ын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж форумд баярын захиа ирүүлж тэмдэглэхдээ, Монгол Хятад хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага тогтмол форум ажиллуулж байгаа нь хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг практик дээр хэрэгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ удаа эзэн богдын төрсөн нутагт зохиогдож байгаа 7-р форум нь та бүгд санал туршлагаа солилцон, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлж, хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэх чухал арга хэмжээ болно гэдэгт итгэж байна гэжээ.

Хятад Монгол стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод буй.\Д. Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе