• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн 7-р форум амжилттай болж өндөрлөлөө

CRI       (GMT+08:00) 2016-08-22 09:46:11

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн 7-р форум 8-р сарын 20-21-ний өдрүүдэд Монгол улсын Хэнтий аймгийн Чингис хотод амжилттай болж өндөрлөлөө. Хоёр орны мэдээллийн хэрэгслийн харилцаа холбоог нэмэгдүүлж, Хятад, Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааг ахиулах нь хуралд оролцсон төлөөлөгчдийн хэлэлцсэн гол сэдэв байлаа.

"Сүүлийн жилүүдэд, Монгол, Хятад хоёр орны харилцаа тогтвортой хөгжлийн замдаа оров. Хоёр орны мэдээллийн хэрэгсэл хойшид хоёр орны харилцаа холбоо, ойлголцлыг эрчимжүүлэхэд хүчин зүтгэл гаргах ёстой" гэж форумд оролцсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ онцолсон байна.

"МОНЦАМЭ" агентлагийн дэд захирал Ш.Батболд, Монгол улсын үндэсний мэдээллийн агентлаг "МОНЦАМЭ" агентлаг болон Хятадын "Синьхуа" агентлагийн хамтын ажиллагааны түүхийг эргэн дурслаа. "1958 онд "МОНЦАМЭ" агентлаг, "Синьхуа" агентлаг мэдээлэл солилцох хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш хоёр агентлаг 50 гаруй жил нягт хамтын ажиллагаатай ажилласаар ирлээ".

ХОУР-гийн Монгол хэлний редакцийн дарга Гэрэлт "Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарынхантай мэдээлэл болон боловсон хүчин солилцох зэрэг хамтын ажиллагааны талаар улам нарийн арга зам боловсруулж, мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагаагаар дамжин мэдээллийн хэрэгслийн цараагаа өргөжүүлж, нөлөөлөх чадварыг дээшлүүлэн, Хятад, Монголын харилцааны найрсаг тогтвортой хөгжлийг улам ихээр нэмэгдүүлэхийг хүсэж байна" гэв.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид илтгэлдээ "Энэ удаагийн форумд төлөөлөгчид өргөн агуулгатай итгэл тавилаа. Хоёр орны хэвлэл мэдээллийнхний хойшдын хамтын ажиллагаанд ажил хэрэгч санаачилга дэвшүүлж байна. Монгол, Хятад хоёр орон үүрдийн найрсаг хөршүүд, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарыг багтаасан олон салбарын найрсаг хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжих нь лавтай" гэсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе