|
|
||
Орон нутгийн цагаар 21-ний өдөр, 31 дэх зуны олимп Бразилийн Рио Де Жанейрод өндөрлөв. Америк, Их Британи, Хятад улс алтан медалийн тоогоороо эхний 3 байранд оров.
Хаалтын ёслол Маракана биеийн тамирын хүрээлэнд болов. Зохион байгуулах талаас уламжлалт самба бүжиг бүжиглэж, олимп өндөрлөснийг тэмдэглэв. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Бах, Риогийн олимпийг сэтгэшгүй хотонд зохион байгуулсан сэтгэшгүй олимп гэв.
Риогийн олимп нь анх удаагаа Өмнөд Америк тивд зохион явуулсан олимпийн наадам юм. 16 хоног үргэлжилсэн тус наадамд дэлхийн 206 улс орон бүс нутгийн 10 мянга гаруй тамирчин оролцов. Дайныг эсэргүүцэж, энх тайвныг уриалахын тулд Олон улсын олимпийн хорооноос 10 дүрвэгсдийн тамирчнаас бүрдсэн улсын харьяалалгүй тамирчдын баг төлөөлөгчдийг оролцуулжээ.
Риогийн олимпод нийт 27 дэлхийн амжилтыг шинэтгэсэн байна. Сингапур, Иордан, Косово, Кувейт, Вьетнам, Кот Дивор улс орон бүс нутаг нь түүхэнд анх удаагаа олимпийн алтан медаль авсан байна.
Хятадын баг тамирчид 26 алт, 18 мөнгө, 26 хүрэл медалиар алтан медалийн жагсаалд 3-р байранд, нийт медалийн жагсаалд 2-р байранд тус тус жагсав.
Дараагийн олимп Японы Токио хотод болно. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |