• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Риогийн паралимпд оролцох Хятадын баг тамирчдын хувцсыг олонд дэлгэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-23 17:08:23

Риогийн паралимпд оролцох Хятадын баг тамирчдын хамтын ажиллагааны түнш болох 361° компаниас Хятадын спортын төлөөлөгчдөд тусгайлан зураглан бүтээсэн тоглолтын хувцас болон шагнал хүлээн авахад өмсөх хувцсыг 8-р сарын 23-нд Бээжинд албан ёсоор олонд дэлгэв.

Хятадын спортын төлөөлөгчдийн ёслолын хувцас "эесэг зохицонгуй" болон "дүүрэн мөрөөдөл"-өөр гол сэдвээ болгож, хар хөх өнгийн костюм, хар бор өмд, гүйхэн цэнхэр цамц, улбар гүн өнгийн зангиа юм уу ороолт зэргээр зохицон бүрэлджээ. Эдгээр өнгийг уялдуулан зохицуулбал, энх тайван, найрамдал, дэвшлийн агуулга бүхий олимпийн ерөнхий зорилгыг харуулж, ялан давах, уялдан нэгдэх, хамтдаа хуваалцах агуулга бүхий паралимпын ойлголтыг харуулж, хөгжлийн бэрхшээлтэй тамирчид амьдралын үнэ цэнийг ойлгох, сайн сайхан амьдралаа цогцлоох гэсэн амьдралд хандах хандлага ба мөнхийн тэмүүллийг харуулж чадсан байна.

Хятадын спортын төлөөлөгчдийн шагнал хүлээн авахад өмсөх хувцас "Хятадын өвөрмөц онцлог"-оор гол сэдвээ болгож, спортын иж бүрэн хувцсыг ашиглав. Бүхэл цогцын зураг төсөвийн хувьд, Хятадын онцлог болон орчин үеийн хэв маягийг ил тод тусгажээ. Төгс амжилтыг бэлгэдсэн "Луу" болон "Хан гарьд"-ын зургаар үндсэн элементээ болгож, өрнөн бадрах бор улаан өнгө ба цэмцгэр цагаан өнгөөр голлож, урт удаан түүхтэй Хятадын соёл болон паралимпийн өөрийгөө тасралтгүй бялдаржуулан чийрэгжүүлэх, бас эрэлхэгээр урагшлан дэвших үзэл санааг харуулж чадсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе