• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол ОХУ гурван орны олон улсын барааны тэргийн Хятад дахь 900 километрын аянаа дуусгав

CRI       (GMT+08:00) 2016-08-23 10:49:27

Хятад, Монгол, ОХУ гурван орны олон улсын транзит ачаа тээврийн баг Эрээн боомтоор хил гарч Хятад улсын хил доторх 900 километрийн аян замаа дуусгасан байна.

9 гэрт тэргээр бүрэлдсэн Хятад, Монгол, ОХУ гурван орны олон улсын барааны транзит ачаа тээврийн баг манай улсын умардын хамгийн том гарам Тяньжинаас мордож, Ази тивийн засмал зам сүлжээний 3 номерт засмал зам дагуу Бээжин , Чуулгат хаалга зэрэг газраар умард руу 2 өдөр аялж, 8 сарын 19-ний 06 цагт Эрээн хотод ирж тухайн өдөр Эрээн хотын замын боомтоор хил гарч, Хятад улсын хил доторх 900 километрийн аян замаа дуусгаж, ОХУ-ын Улаан үүд рүү мордсон байна.

Энэ удаагийн Хятад, Монгол, ОХУ гурван орны олон улсын хил дамнасан тээвэрлэх шугамыг туршисны дараа, өнгөрсний боомт шилжүүлж тээвэрлэж байсныг хил алслан тээвэрлэх болгож, Тяньжинь гармын боомтоор оруулж гаргах бараанд нэн дөхөм үзүүлсэн байна. Ер нь бараа тээвэрлэлт Тяньжин гармаар орж ирэн Монгол улсад хүрэхэд 5 өдрийн хугацаа зарцуулж хүргэх өртгийг хагасаар багасгасан байна.

Тус барааны шугамын бөх зам нь 2152 километр байв. Үүнд Хятад улсын хил дотор 900 км, Монгол улсын хил дотор 1012 км, ОХУ-ын хил дотор 240 км аялах болно.

Хятад, Монгол, ОХУ-ын гурван орны олон улсын зам шугамын тээвэрлэлт нь "нэг бүс нэг зам"-ийн бүтээн байгуулалтын дор өрнүүлсэн хил өнгөрөх тээвэрлэлтийн хамтарсан үйл ажиллагаа бөгөөд "нэг бүс нэг зам" -ын санаачилга жич "Европ тивийн аж ахуйн холбоос" болон "тал нутгийн торгоны зам"-ийн төлөвлөлтийг амжилттай үргэлжлүүлэхэд түлхэц болж байна. Энэ удаагийн тээвэрлэх туршилтын ажиллагаа нь Хятад, Монгол, ОХУ гурван орны хилээр өнгөрөх зам шугамын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, гурван орны хамаарах хууль дүрэм, тогтолцоог улам дээшлүүлэн төгөлдөржүүлж, олон улсын зам шугамыг дөхөм болгоход суурь тавьсан байна.

\Эрээн хотын радио хорооны сурвалжлагч Бүрингоо мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе