|
|
||
Хятадын ОУР-ийн мэдээ: Хятадын Нээлттэй Банк 23-ны өдөр Бээжинд "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг улам гүнзгийрүүлж, бодлогын харилцаа холбоо болон банк санхүүгийн шинэчлэлтийг эрчимжүүлэх, эрсдэлийн механизмыг боловсронгуй болгох, банк санхүү, засаг захиргаа, аж ахуйн нэгжийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Мөн банк санхүүгийн "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад үзүүлэх үүргийг улмаар бадруулах тухай асуудлуудыг авч хэлэлцсэн байна.
Хятадын Нээлттэй Банкны захирал Жэн Жиже хэлэхдээ, 2016 оны 6-р сарын эцсийн байдлаар, Нээлттэй Банкны олон улсын ажил төрлийн үлдэгдэл мөнгөний хэмжээ 320 тэрбум ам.долларт хүрч, "Нэг бүс нэг зам"-ын үндэсний 600 гаруй төслийг дэмжиж, зээлийн мөнгөний хэмжээ 110 тэрбум ам.доллараас давсан гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |