• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хөхнуур мужид ажиллалаа

CRI       (GMT+08:00) 2016-08-24 15:33:44

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 22-24-ний өдрүүдэд Хөхнуурын Хайши, Хайдүн, Шинин зэрэг газар ажиллалаа. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "Экологийн орчны хамгаалалт, экологийн боловсролын байгуулалт бол манай орны тогтвортой хөгжлийн чухал үндэс суурь юм. Хөхнуурын хамгийн үнэ цэнэ нь байгаль экологидоо байгаа бөгөөд хамгийн их хариуцлага нь ч үүнд бий. Хамгийн их нөөц боломж нь ч байгаль экологи болох учир экологийн боловсоны байгуулалтыг чухал байранд тавьж эх байгалиа хүндэтгэж, байгальдаа эх дэлхийдээ ээлтэй байж, байгалиа хамгаалан улс орны экологийн аюулгүйн баталгааг бий болгон эдийн засаг, нийгмийн, экологийн үр ашгийг нэгтгэх хэрэгтэй" гэжээ.

Хөхнуур бол Хатан гол, Шар мөрөн, Ланцанжян мөрний эх авсан газар учир Хятадын усан оргилуур гэж алдаршсан. Хөхнуурын экологийн статус онц чухал байдаг бөгөөд нийт мужийн нутаг дэвсгэрийн 90 хувь нь үндсэндээ экологийн бүс юм. Экологийн орчныг гурван мөрний эх авсан нутгийг нүдний цөцгий шигээ хамгаалах хэрэгтэй" гэж дарга Ши Жиньпин олон удаа онцолсон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе