• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн олон улсын 23 дахь удаагийн номын үзэсгэлэн болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-25 17:23:11

Бээжингийн олон улсын 23 дахь удаагийн номын үзэсгэлэн 24-нд Бээжинд болж, төв болон зүүн Европын 16 орон номын үзэсгэлэнд анх удаагаа хамтарсан зочин орны хувиар оролцлоо.


 
Уг номын үзэсгэлэнг Үндэсний хэвлэл мэдээллийн радио телевизийн ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн яам, Бээжин хотын Засгийн газар, Хятадын зохиолчдын нийгэмлэг, Хятадын Хэвлэлийн нийгэмлэгээс зохион явуулж, 6 үзэсгэлэнгийн ордонд дэлхийн 86 улс орны 2400 гаруй аж ахуйн нэгж, бизнесменүүд оролцон, дотоод гадаадын хамгийн сүүлийн үед хэвлэгдсэн 300 мянга гаруй номуудыг дэлгэн үзүүлжээ.
 
Үндэсний хэвлэл мэдээллийн радио телевизийн ерөнхий газрын орлогч дарга Янь Шяохун хэлэхдээ "уг үзэсгэлэнд төв болон зүүн Европын 16 орон урилгаар оролцсон бөгөөд Хятад төв болон зүүн Европын орнууд хоорондын соёлын солилцоо, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм" гэжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе