• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин олимпд оролцсон баг төлөөлөгдөө хүлээн авч уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-08-25 21:00:15

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин өнөөдөр үдээс хойш Бээжингийн ардын их хурлын ордонд 32-р удаагийн зуны олимпд оролцсон Хятадын баг төлөөлөгч, тамирчид амжилттай буцаж ирсний угтаж, Төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүндэтгэлээ илэрхийлж, спортын салбарт ажиллаж буй хүмүүст мэндчилгээ хүргэсэн байна.

Ши Жиньпин, манай улсын тамирчид Рио олимпд амжилт үзүүлсэн нь олимпын зориг санаа болон Хятадын спортын зориг санааг тод илэрхийлж, улс үндэстэндээ нэр хүнд авчирж, улс ардын эх орноо хайрлах, дэлхий даяар тархан сууршиж буй Хятадын үндэстнүүдийн эх орноороо бахархах сэтгэл төрүүлж, нятрал, итгэл зоргийг зузаатгаж чадлаа гэлээ.

ХКН-ын Төр хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Кэчян, Жан Дэжян, Юү Жэншэн, Лью Юньшань, Жан Гаоли нарын хүмүүс уулзалтад оролцов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе