• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Японы үндэсний аюулгүйн байдлын дарга Йати Шойтарутай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-26 10:02:49

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 25-нд Бээжинд Японы үндэсний аюулгүйн байдлын дарга Йати Шойтарутай уулзлаа. Уулзалтын үеэр Ли Кэчян хэлэхдээ "Эдүгээ Хятад, Японы харилцаа сайжрах зүг рүү хандаж байгаа ч мөн л эмзэг байсаар байна. Хоёр тал, хоёр орны харилцааны стратегийн их байдлыг харгалзан, хоёр орон хоорондын дөрвөн улс төрийн баримт бичгийг баримталж, "түүхээр сургамж болгон, ирээдүйг бараалах" үзэл санааны дагуу, эерэг хүчин зүйлийг нэгтгэн, сөрөг хүчин зүйлийг арилгаж, хоёр орны харилцааг хэвийн хөгжлийн байдалд эгүүлэн оруулахын тулд хүчин зүтгэх ёстой юм" гэжээ.

Ли Кэчян онцлохдоо "ирэх 2 жил бол Хятад, Японы харилцаа хэвийн болсны 45 жилийн ой болон "Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээ" байгуулсан 40 жилийн ой тохиож байна. Хоёр тал боломжийг ашиглан, хоёр орон хоорондын шинэ хуучин асуудлыг зохицуулж, солилцоо, хамтын ажиллагааг тогтвортой ахиулан, хоёр орны харилцааны тогтвортой, сайжран хөгжихийг баталгаажуулахыг хүсэж байна" гэжээ.

Йати Шойтару юуны өмнө Японы ерөнхий сайд Шинзо Абегийн Ли Кэчян ерөнхий сайдад илгээсэн захиаг уншиж хүргэсэн байна. Шинзо Абе захиандаа: "Япон, Хятадын стратегийн харилцан ашигтай үзэл бодлыг бий болгож, Хятадын талтай хоёр орны тогтвортой харилцааг байгуулахад Япон бэлэн байна гээд хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоо, механизмын холбоосыг эрчимжүүлж, дорнод тэнгисийн зөрчил маргааныг тогтоон барьж, тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахыг Японы тал хүсэж байгаа бөгөөд ирэх хоёр жилийн тэмдэглэлт арга хэмжээгээр боломж болгон хоёр орны хэлхээ холбоог цаашид гүнзгийрүүлэхэд бэлэн байна" гэжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе