• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дайны бэлтгэлийн шалгалт бусад оронд заналхийлэхгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-08-28 16:09:20
27-нд Оросын НАТО-д суугаа суурин төлөөлөгч Грушко хэлэхдээ, Оросын армийн хийж буй дайны бэлтгэлийн гэнэтийн шалгалт нь байлдааны хүчин чадавхыг дээшлүүлэх зорилготой, бусад оронд заналхийлэх санаагүй гэв.

Тэрээр мөн өдөр хэвлэлийнхэнд хэлэхдээ, Оросын тал энэ удаагийн шалгалтын хамрах нутаг, оролцох хүний тоо, үүргийн талаар Европын аюулгүйн байгууллагад тодорхой танилцуулсан. НАТО мөн шалгалтын байдлын талаар тодорхой ойлголттой байна. Оросын энэхүү шалгалт дайтах хүчээ харуулж буй гэж НАТО үзвэл тэд ирээдүйн цэргийн бэлтгэлдээ шалтаг эрж буй явдал төдий юм гэв.

Энэ сарын 25-наас Оросын арми дайны бэлтгэлийн гэнэтийн шалгалт хийж, Оросын өмнөд, баруун, төв нутгийн цэргийн тойрог түүнчлэн умард тэнгисийн флот, агаар сансрын армийн ерөнхий команд, агаарын байлдах хүчний команд, мөн холбогдох сургуульд оролцсон байна. Холбогдох цэргийн тойрог, армиуд нь бүгд дайны бэлэн байдалд оров. Уг шалгалт энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе