• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вьетнамын цэргийн ахлах төлөөлөгчид Хятадад айлчилж байна

CRI       (GMT+08:00) 2016-08-29 17:31:55

Хуанькю сайтын мэдээ: Вьетнамын Ардын Сонины сайтад мэдээлснээр, Вьетнамын КН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Цэргийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дэд дарга, Батлан хамгаалахын сайд генерал Нго Шуан Лич тэргүүтэй цэрэг армийн ахлах төлөөлөгчид Хятад улсад 4 хоногийн айлчлал хийхээр 8-р сарын 28-ны үдээс өмнө Вьетнамын Ханойгоос мордлоо. Нго Шуан Лич Вьетнамын Батлан хамгаалах сайдын хувиар анх удаа Хятадад айлчилж буй нь энэ юм. Эх сурвалжид тэмдэглэснээр, Нго Шуан Лич тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал нь хоёр нам, хоёр орны дээд давхаргын удирдагчдын тохиролцсон гэрээг үргэлжлэн хэрэгжүүлэхийн төлөө юм. Үүнд дээд давхаргын харилцан айлчлалыг эрчимжүүлэх, олон салбарын харилцааг улам гүнзгийрүүлэх ба тогтвортой, бодитой хөгжлийг урагшлуулах зэрэг багтаж байна.

Айлчлалын хугацаанд Нго Шуан Лич сайд Хятадын Батлан хамгаалах сайд Чан Ванчуаньтай хэлэлцээр хийж, Хятадын нам, төр болон цэрэг армийн удирдагчтай уулзаж, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн байгууллагаар айлчлах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе