• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дулаан илчээ түмэндээ түгээж яваа "Дөл" компань

CRI       (GMT+08:00) 2016-08-29 10:58:32


БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн 115-р сургуулийн захирал Оюунд хандив гардуулав

"Ээлтэй ертөнц, Ирээдүйн амжилт" сайн үйлсийн үйл ажиллагаа 8-р сарын 27-ны өдөр УБ хотын Хан-уул дүүргийн Дөл хотхонд болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүхий 10 айлд тус бүр 200 мянган төгрөг болон гурил будаа зэрэг хүнсний зүйл, МУБИС-ийн гурван оюутанд тус бүр 3000 юань, нийслэлийн 115-р сургуульд 5 сая төгрөгийн хандив тусламж үзүүлэв. Энэ сайн үйлсийн үйл ажиллагааг Хятад, Монголын "Хэл соёл, Боловсролын сан", "Хятад, Монголын Нийгмийн хөгжлийн сан" зохион байгуулж, МУИС-ийн "Күнзийн институт", Монгол Улс дахь "Хятадын урд мужийн бизнес эрхлэгчдийн холбоо" гүйцэтгэж, "Дөл импекс" компани, МУБИС, 115-р сургууль, "Ээлтэй Ертөнц" ТББ хамтран зохион байгуулсан юм.


Хандив хүртсэн төлөөлөл үг хэлж байна

"Монголын Хэл соёл", "Боловсролын сан", Хятад, Монголын "Нийгмийн хөгжлийн сан" нь 2013 онд МУ дахь Хятадын Банкны Төлөөлөгчийн газрын санаачилгаар байгуулагдаж байсан бөгөөд өнөөгийн байдлаар нийт 3.80 сая юань буюу 1,2 тэрбум төгрөгийн хандивын мөнгө цуглуулж, соёл боловсрол, нийгмийн хөгжлийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж, 50 гаруй төрлийн нийт 3,20 сая юань буюу 1 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлж, МУ-ын нийт 4000 гаруй оюутан сурагч болон оршин суугчдад ач тус хүртээсэн юм байна.


МУБИС-ийн 3 оюутанд тэтгэлэг олгов

Энэ сайн үйлсийн хандив тусламжийн мөнгийг МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай "Дөл" ХХК хангасан юм.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүхий 10 айлд тус бүр 200 мянган төгрөг болон гурил, будаа, хүнсний тос бэлэглэв

\ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе